Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ТӨВ

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд хүүхэд залууст зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй.

БҮЖГЭЭР УРЛАНА

Сумын соёлын төвд бүжгийн дугуйлан хичээллүүлэхэд хүүхдэд ээлтэй таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

ЭЭЛТЭЙ ОРЧИН АЮУЛГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Сумын эрүүл мэндийн төвийн лабораторийн өрөө нь зориулалтын ширээ, сандал байхгүй байгаа нь иргэдийн шинжилгээ хийхэд хүндрэлтэй байдаг.

ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ

Баян-Овоо сумын төвд нийт 230 өрх байдлаар 30% нь цэвэр, дулааны шугамд холбогдсон, үлдсэн 70% нь зөөврийн усаар ундны усны хэрэгцээгээ хангадаг.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу аж ахуй нэгж бүр галын хор байршуулах үүрэгтэй байдаг.

МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН КАБИНЕТ

Чанартай сургалтаар чадвартай иргэнийг бэлтгэн гаргахад орчин нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүн, материаллаг суурь нэн шаардлагатай байдаг жишээг олон улсад хэдийнээ баталсаар байгаа билээ.

ХОГИЙН ЦЭГИЙН ХАШАА

Баян-Овоо сумын төвлөрсөн хогийн цэгийг 2021 онд мал амьтан орохоос хамгаалж хашаажуулан тохижуулсан.