Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд хүүхэд залууст зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй.
Сумын соёлын төвд бүжгийн дугуйлан хичээллүүлэхэд хүүхдэд ээлтэй таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Сумын эрүүл мэндийн төвийн лабораторийн өрөө нь зориулалтын ширээ, сандал байхгүй байгаа нь иргэдийн шинжилгээ хийхэд хүндрэлтэй байдаг.
Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу аж ахуй нэгж бүр галын хор байршуулах үүрэгтэй байдаг.
Чанартай сургалтаар чадвартай иргэнийг бэлтгэн гаргахад орчин нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүн, материаллаг суурь нэн шаардлагатай байдаг жишээг олон улсад хэдийнээ баталсаар байгаа билээ.
Баян-Овоо сумын төвлөрсөн хогийн цэгийг 2021 онд мал амьтан орохоос хамгаалж хашаажуулан тохижуулсан.
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төв болон гэр хороололд хөдөлгөөнт эрүүл хийх, ойрын болон алсын дуудлагад цаг алдалгүй хурдан шуурхай очих, сум дундын шүүх рокурорын байгууллага нь Ханбогд суманд байдаг тул Баян-Овоо сумаас Ханбогд суманд зорчих, зөрчил гаргасан иргэнийг сум хооронд тээвэрлэх зэргээр уг сумын цагдаагийн хэсэгт тээврийн хэрэгсэл хэрэгтэй байна.
Баян-Овоо сум 1924 онд байгуулагдсан. 2024 онд сумын 100 жилийн тэгш ой тохиож байна. Сумын түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд баяр наадмыг зохион байгуулах бэлтгэлийг хангах зорилгоор сумын наадмын талбай, морь барианы талбайг тохижуулах засварлах шаардлагатай байна.
Нэгэн зууны хугацаанд Баян-Овоо сум, сумынхаа тухай төвийн болон орон нутгийн сонин, сэтгүүлд гарсан нийтлэл, тэмдэглэл, сурвалжилга, мэдээ мэдээллийг нэг дор үзэх боломж бололцоо өнөө хэр байгаагүй.
Баян-Овоо сум нь нутгийнхаа онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйл байхгүй бөгөөд сум орон нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, зэрлэг амьтад, ургамлын хэв маягийг харуулсан зургийн цомог болон ном товхимол гаргаж байгаагүй учир сумын онцлогийг харуулсан гэрэл зургийн цомог, гарын авлагатай болох шаардлагатай байна.