урвантэс сум нь аймгийн төвөөс 320км алслагдсан, хүн ам, газар нутгийн хэмжээгээр аймагтаа томоохонд тооцогдох сум бөгөөд уул уурхайн томоохон үйлдвэрлэл, байнгын үйл ажиллагаатай хилийн боомт нутаг дэвсгэрт нь оршдогийн улмаас
Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар анги нь нутгийн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг ч алба хаагчдын нийгмийн халамж, хүүхдийн хөгжлийн орчны асуудал сүүлийн жилүүдэд тулгамдсан хэвээр байна.
Овоот бага сургууль 1985 онд сургуулийн барилга баригдан сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. 2008 оноос сургуулийн хүүхдийн анги дүүргэлт дутуугаас үйл ажиллагаагаа зогсоосон.
Гурвантэс сумын 28 дугаар цэцэрлэг нь 120 хүүхэдтэй, 4 бүлэгтэй.
Төрийн болон орон нутгийн мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэхийн тулд орчин техник технологийг нэвтрүүлэх.
Иргэд хог хаягдлыг зөв ангилан ялгаж цэвэр орчин, эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Гурвантэс сумын спорт заал нь 2006 онд баригдсан, сумын хүүхэд залуучууд, иргэд спортоор хичээллэх болон бусад олон нийтийн үйл ажиллагаанд байнга ашиглагддаг чухал объект
Гурвантэс сумын 70 жилийн ой 2024 онд тохиож байгаа уг уг үйл явдалд зориулан сумын хүндэтгэлийн гэр, наадмын асар майхан шинэчлэх шаардлагатай.
Гурвантэс сумын түүхт 70 жилийн ойн баярын концерт, баяр наадмын нээлт зэрэгт урлагийн тоглолт, орон нутгийн уран бүтээлчдийн бүтээлийг толилуулах боловч сумын Соёлын төвийн урлагийн хувцас хуучирч муудсан, шаардлага хангахааргүй болсон тул урлагийн тоглолтын хувцас шинэчлэн хийх шаардлагатай.
Хилийн цэргийн 0166-р анги нь Гурвантэс сумын нутагт, сумын төвөөс 45км-т байрладаг бөгөөд төрийн тусгай албан хаагчдаас гадна орон нутгийн иргэд, хил хамгаалахад туслах хүчний гишүүдийн туслалцаатайгаар хил хамгаалалтыг зохион байгуулдаг тул тус зөвлөлийн гишүүд үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх.