“ГУРВАНТЭС СУМЫН 28 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ХЭРЭГСЭЛ ШИНЭЧЛЭХ” ТӨСӨЛ

“ГУРВАНТЭС СУМЫН 28 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ХЭРЭГСЭЛ ШИНЭЧЛЭХ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Гурвантэс сумын 28 дугаар цэцэрлэг нь 120 хүүхэдтэй, 4 бүлэгтэй. Цэцэрлэгийн хүүхдийн одоогийн хэрэглэж буй аяга таваг бусад хэрэгсэл нь олон жил ашиглагдсан, элэгдэж муудан ариун цэврийн шаардлага хангахааргүй болсон тул эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан хүүхэд бүрийн хоолны хэрэгслээр хангах шаардлагатай.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Цэцэрлэгийн хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, чанартай хооллолтын орчныг бүрдүүлэх зорилгоор ган (нерж) материалтай, стандартын шаардлага хангасан хоолны хэрэгсэл нийлүүлэх.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Гурвантэс сумын 28 дугаар цэцэрлэгийн хэрэгцээнд 11 нэр төрлийн 626 ширхэг хоолны хэрэгсэл нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
       Цэцэрлэгийн хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон, стандартын шаардлага хангасан хүүхдийн хоолны багц хэрэгсэл, аяга, халбага сэрээ, хоол зөөх сав, данх, ус ионжуулагч, зэв шүүгч зэрэг хүүхдийн хоолтой холбоотой бүхий л хэрэгслийг иж бүрнээр шинэчлэн нийлүүлсэн. Ингэснээр хүүхдүүд цэцэрлэгтээ эрүүл ахуйн шаардлага хангасан хэрэгслээр хооллох нөхцөл бүрдсэн.