“ҮНДЭСНИЙ ХУВЦАС” ТӨСӨЛ

“ҮНДЭСНИЙ ХУВЦАС” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Гурвантэс сумын түүхт 70 жилийн ойн баярын концерт, баяр наадмын нээлт зэрэгт урлагийн тоглолт, орон нутгийн уран бүтээлчдийн бүтээлийг толилуулах боловч сумын Соёлын төвийн урлагийн хувцас хуучирч муудсан, шаардлага хангахааргүй болсон тул урлагийн тоглолтын хувцас шинэчлэн хийх шаардлагатай.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Орон нутгийн уран бүтээлчдийн тоглолтыг баяр наадмын тоглолтуудад толилуулахад шаардлагатай мэргэжлийн тоглолтын хувцас хийж нийлүүлнэ.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Сумын ойн баярын хүндэтгэлийн концерт, баяр наадмын нээлтийн тоглолтод шаардагдах 3 нэр төрлийн 310 ширхэг тоглолтын гутал хувцсыг урлан гэрээний хугацаанд захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
     Сумын соёлын төвийн тоглолтын хувцсыг шинэчилснээр ойн баярын урлаг соёлын арга хэмжээ чанарын өндөр түвшинд зохион байгуулагдсан төдийгүй цаашид сумын уран бүтээлчид мэргэжлийн уран бүтээлдээ ашиглах боломж нөөц бүрдсэн.