ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Төрийн болон орон нутгийн мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэхийн тулд орчин техник технологийг нэвтрүүлэх.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Гурвантэс сумын төвд 8 байршилд лед дэлгэц бүхий мэдээллийн самбар байрлуулж цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнээс эхлэн төрийн байгууллагын шийдвэр, иргэдэд нэн хэрэгтэй аливаа мэдээллийг тогтмол байршуулан шуурхай хүргэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Захиалагчийн ажлын даалгаварт заасан техникийн үзүүлэлт бүхий лед дэлгэцийг гэрээний дагуу бүрэн байрлуулж захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Гурвантэс сумын төвд иргэд хамгийн өргөнөөр зорчдог зам талбайд 24 цагийн ажиллагаатай ус чийгийн хамгаалалт бүхий гадна зориулалтын лед дэлгэц байрлуулснаар байгаль цаг уурын гэнэтийн аюулт үзэгдлийн урьдчилан сэргийлэх мэдээ, иргэдэд шаардлагатай аливаа мэдээллийг шуурхай нэгдсэн зохион байгуулалттай өгөх боломж бүрдсэн.