ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Гурвантэс сумын спорт заал нь 2006 онд баригдсан, сумын хүүхэд залуучууд, иргэд спортоор хичээллэх болон бусад олон нийтийн үйл ажиллагаанд байнга ашиглагддаг чухал объект боловч ашиглалтад орсноос хойш сантехникийн засвар хийгээгүй учир ус алдах, бохир бөглөрөх, ариун цэврийн өрөөнүүд ашиглах боломжгүй болсон зэрэг нь үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх болсон тул засварлах шаардлагатай.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Гурвантэс сумын спорт заалыг орчин үеийн стандартад нийцүүлэн засварлаж хүүхэд залуучууд иргэд спортоор хичээллэх үйлчлүүлэхэд ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Спорт заалны цэвэр, бохир халаалтын хуучин систем, угаалтуур, суултуур зэргийг иж бүрэн сольж засварлан шинэ сандал зэрэг тоног төхөөрөмж суурилуулан захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Гурвантэс сумын спорт заалны цэвэр бохир, халаалтын шугам хоолойд иж бүрэн засвар хийж иргэд, олон нийтэд ая тухтай орчин бүрдүүлж аливаа уралдаан тэмцээн цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд зохион байгуулах нөхцөл бүрдсэн. Хүүхэд залуучууд, спортоор хичээллэгч хэн бүхэн спортын олон төрлөөр хичээллэх, чөлөөт цагаа спортын орчин нөхцөлд зөв зохистой өнгөрөөх боломжтой болсон.