ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Иргэд хог хаягдлыг зөв ангилан ялгаж цэвэр орчин, эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
2024 онд үүсгэн байгуулагдсан 70 жилийн ойгоо тэмдэглэх тус сумын баяр наадмыг хоггүй зохион байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, байгаль орчин иргэдийн ахуй амьдралд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх хэмжээнд бэлтгэл хангах, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах мэдлэг дадлагатай болгоход шаардлагатай сав төхөөрөмжөөр хангах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Сумын нийтийн эзэмшлийн зам талбайд 30 ширхэг хогийн сав байрлуулж, иргэд хог зориулалтын саванд ангилан ялгаж хийх нөхцөл бүрдүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Гурвантэс сумын байгаль орчны тасгаас санаачилсан төслийн дагуу сумын баяр наадмын үеэр хүрэлцээтэй тооны хогийн сав байрлуулж байгаль орчинд хог хаягдалгүй наадах боломж бүрдүүлж улмаар төслийн хүрээнд нийлүүлсэн хогийн савыг нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан нь иргэдийг хогоо зориулалтын саванд хийж эрүүл цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхэд зохих дэмжлэг болсон.