ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Хилийн цэргийн 0166-р анги нь Гурвантэс сумын нутагт, сумын төвөөс 45км-т байрладаг бөгөөд төрийн тусгай албан хаагчдаас гадна орон нутгийн иргэд, хил хамгаалахад туслах хүчний гишүүдийн туслалцаатайгаар хил хамгаалалтыг зохион байгуулдаг тул тус зөвлөлийн гишүүд үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлд нэн шаардлагатай байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлснээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Хилийн цэргийн тодорхой салбаруудын хариуцсан хэсэгт иж бүрэн телекамер суурилуулах, Хил хамгаалахад туслах хүчний гишүүдийг радио станцаар хангах, Монгол Улсын хилийн 553, 554-р баганын орчныг тохижуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Төрийн тусгай албан хаагчид хил хамгаалах үүргээ биелүүлэхэд орчин үеийн технологийн ололт нэвтрүүлж, ажлын нөхцөл сайжруулсан, Хил хамгаалалтад туслах хүчний гишүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжтэй болсон, Хилийн цэргийн үйл ажиллагаа, хилийн дархан байдлыг ард иргэд, залуучуудад үзүүлэх сурталчлах орчин нөхцөл бүрдүүлж хилийн хос баганын орчныг тохижуулсан.