ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Гурвантэс сумын 70 жилийн ой 2024 онд тохиож байгаа уг уг үйл явдалд зориулан сумын хүндэтгэлийн гэр, наадмын асар майхан шинэчлэх шаардлагатай.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Гурвантэс сум байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадамд хүрэлцэн ирэх уугуул, суугуул иргэд, наадамчин олон зочдод үйлчлэх, монгол наадмын өв уламжлалыг баяр наадмын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд залуучуудад таниулах зорилгоор хүндэтгэлийн гэр, асар майхан шинэчлэн барьж байгуулах зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Сумын баяр наадмын үйл ажиллагаа болон цаашид олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаанд ашиглах боломжтой 2 төрлийн нийт 9 асар, 6 ханатай монгол гэрийг иж бүрэн дэвсгэрлэн захиалагч талд хүлээлгэж өгсөн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Орон нутгийн онцлогтой хүндэтгэлийн гэр, майхан асар бүтээн нийлүүлж сумын баяр наадамд зорин ирсэн зочид, иргэд олон нийтэд ая тухтай орчин бүрдүүлсэн, биет соёлын өвөөр дамжуулан хүүхэд залууст уламжлалт соёл ахуйг сурталчлах таниулах боломж бүрдсэн.