Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

“ЭКО КАБИНЕТ” ТӨСӨЛ

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1927 онд байгуулагдсан Өмнөговь аймгийн анхны сургууль юм.

“ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ” ТӨСӨЛ

Баяндалай сумын ЗДТГ нь албан хаагчдынхаа компьютер, техник хэрэгслийг жилийн зардалдаа тусган ээлж дараатай шинэчилж байгаа боловч төсөв хүрэлцээгүйн улмаас архив, бичиг хэрэг, хөдөө аж ахуйн тасаг зэрэг хоёр хэлтсийн компьютерыг элэгдлийн хугацаанд нь шинэчилж чадахгүй байгаа.

“ШАГАЙН ХАРВААНЫ ТАНХИМ ТОХИЖУУЛАХ” ТӨСӨЛ

Шагайн харваа нь монголчуудын эртнээс өв уламжлагдан ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл юм. Шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шилбэний ясаар хийж байжээ.

“ТУХТАЙ ОРЧИН” ТӨСӨЛ

Баяндалай сумын ЗДТГ нь 29 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ЗДТГ-ын барилга 2013 онд ашиглалтад орж 2023 онд засварт орсон байна.

100 ЖИЛ

Монгол Улсын Засгийн Газраас 2023 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан, Баяндалай сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үндэсний өв соёлыг шингээсэн ёслол хүндэтгэлийн өргөөтэй болохыг зорьсон.

СОЁЛЫН ТӨВИЙН ХУВЦАС ХИЙХ

Баяндалай сумын түүхт 100 жилийн ойд зориулж хүндэтгэлийн концерт, наадмын нээлтэд нутгийн ардын авьяастан, аймаг, хотод амьдардаг уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл хийгдэнэ.

ГАДАА ТАЛБАЙН ЗАСВАР БА ТОГЛООМ

Баяндалай сумын 13-р цэцэрлэгийн тоглоомын талбай нь 2012 онд ашиглалтад орсон бөгөөд одоогоор тоглоомуудын зарим нь эвдэрсэн, хамгаалалтын резин талбай элэгдэж хуурсан юм.

ИРГЭНИЙ ТАНХИМ АЛДРЫН БУЛАН

Баяндалай сум нь 2100 хүн амтай, засаг захиргааны 3 багтай, Улаанбаатар-Өмнөговь- Баяндалай-Гурвантэс сумын хатуу хучилттай автозамаар холбогдсон, аялал жуулчлалын бүс нутаг дахь сум юм.

УЛАМЖЛАЛТ ГЭР ТЭРЭГ

Монгол Улсын Засгийн Газраас аялал жуулчлалыг шинэ түвшинд хөгжүүлэх зорилгоор 2023, 2024, 2025 онуудыг “Монголд зочлох жил”-ээр зарласан. 2022 оны зөвхөн 1-р улиралд манай улсад 12,336 гадаадын жуулчид ирсэн бол 2023 оны зөвхөн 1-р улиралд 78,000 гаруй жуулчид ирсэн нь өмнөх оныхоос 6 дахин нэмэгдсэн байна.

ХОС ХАЯГТАЙ БАЯНДАЛАЙ

Баяндалай сум нь 1923 онд байгуулагдсан. Сүүлийн жилүүдэд тус сумын төвд цөөнгүй барилга байгууламжууд шинээр баригдаж байгаа бөгөөд сумын төвийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, барилга байшин нь нэгдсэн зохион байгуулалттай хаягжилт байхгүйгээс эмнэлгийн болон галын аюулгүй байдлын түргэн тусламжийн дуудлага цаг хугацаандаа очиж тусламж үзүүлэх, бусад ажлын зохион байгуулалт хийх, гаднын хүмүүс зорьсон газраа хаягаар эрж олох, гэмт хэргийн зөрчлийн мэдээлэл хүргэх, мэдээллийн мөрөөр ажиллах, эрэл хайгуул хийх гэх мэт маш олон үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэл гардаг.