ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баяндалай сумын 13-р цэцэрлэгийн тоглоомын талбай нь 2012 онд ашиглалтад орсон бөгөөд одоогоор тоглоомуудын зарим нь эвдэрсэн, хамгаалалтын резин талбай элэгдэж хуурсан юм. Өнгөрсөн хугацаанд цэцэрлэгийн багш, эцэг эхчүүд өөрсдийн нөөц боломжоороо тоглоом, талбайн эвдрэлийг засаж сэлбэдэг ч хөрөнгийн нөөц бололцооноос шалтгаалж тоймтой засвар шинэчлэлт хийгдэхгүй байгаа нь боловсролын өмнөх сургалтын стандартын шаардлагад нийцэхгүй хэвээр байсаар байна. Энэ нь цэцэрлэгийн хүүхдүүд тоглож байхдаа гэмтэх эрсдэл өндөртэй болгож байна. Мөн зарим тоглоомууд нь цэцэрлэгийн насны хүүхдийн бие бялдарт тохирдоггүй тул зарим тоглоомыг шинээр худалдаж авах шаардлагатай байсан.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Сургуулийн өмнөх боловсролын ая тухтай орчин бүрдүүлэх, хүүхдийг гэнэтийн аваар ослоос урьдчилан сэргийлэх.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Өмнөговь аймгийн Баяндалай сумын цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг шинэчлэн тохижуулж шаардлагатай тоглоом нийлүүлсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: