СОЁЛЫН ТӨВИЙН ХУВЦАС ХИЙХ

СОЁЛЫН ТӨВИЙН ХУВЦАС ХИЙХ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Баяндалай сумын түүхт 100 жилийн ойд зориулж хүндэтгэлийн концерт, наадмын нээлтэд нутгийн ардын авьяастан, аймаг, хотод амьдардаг уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл хийгдэнэ. Харин сумын соёлын төвийн урлагийн хувцас хуучирч муудсан, мэргэжлийн шаардлага хангасан хувцас дутмаг байдаг. Иймд 100 жилийн ойгоо угтан соёлын төвийнхөө хувцас хэрэглэлийг шинэчлэхээр төслийн санаачилсан байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Сум орноос зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээний өнгө үзэмжийг сайжруулах, уран бүтээлчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Баяндалай сумын Соёлын төвд үндэсний загварын урлагийн хувцас оёж нийлүүлсэн. (Ботгон тэшээ хувцас-75ш, Гоцлол бүжиг-3ш, уртын дуучны дээл-50ш, Морин хуурын дээл-30ш, бүжгийн хувцас-42ш, гоцлол дуучны дээл-2ш).

 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Баяндалай сумын соёлын төв шинэлэг, өнгө үзэмжтэй, тоглолт, арга хэмжээ зохион байгуулахад шаардлагатай урлагийн хувцсаар хангагдсан.
  • Уран бүтээлчдийн ажиллах урам зоригийг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлсөн.