“ТУХТАЙ ОРЧИН” ТӨСӨЛ

“ТУХТАЙ ОРЧИН” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Баяндалай сумын ЗДТГ нь 29 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ЗДТГ-ын барилга 2013 онд ашиглалтад орж 2023 онд засварт орсон байна. Барилгын засварын ажил хийгдсэнтэй уялдуулан төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар төслийг санаачилсан.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Баяндалай сумын ЗДТГ-ын ажилчдад ажлын завсар чөлөөгөөрөө амрах тухтай орчин бүрдүүлэх.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Баяндалай сумын ЗДТГ-ын албан хаагчдын амралтын өрөөг засварлаж, шаардлагатай тавилга хэрэгсэл нийлүүлж тохижуулсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
     Баяндалай сумын ЗДТГ-ын ажилчдад ажлын завсар чөлөөгөөрөө амрах тухтай орчин бүрдэж төрийн албан хаагчдын ажиллах урам зориг, эрүүл мэндэд эерэг дэмжлэг болно.