ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баяндалай сум нь 2100 хүн амтай, засаг захиргааны 3 багтай, Улаанбаатар-Өмнөговь-Баяндалай-Гурвантэс сумын хатуу хучилттай автозамаар холбогдсон, аялал жуулчлалын бүс нутаг дахь сум юм. Нутгийн өөрөө удирдах албан ёсны байгууллага болох ИТХ, ЗДТГ-ын барилга 2013 онд ашиглалтад орсон бөгөөд 2023 онд барилгын их засварт орохоор зураг төсөв, хөрөнгө батлагдсан байна. Мөн 2023 онд сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд ойгоо угтан 100 бүтээлч ажил зарласны нэг нь сумын ЗДТГ-ын “Иргэний танхим”-ийг тохижуулж сумаас төрж гарсан алдар гавьяатнуудаа танилцуулах алдрын булан хийх ажил юм.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Байгууллагын дотоод үзэмж нэмэгдэхээс гадна иргэд олон нийтэд сургалт мэдээлэл, хурал хийхэд зориулсан тав тухтай орчин бүрдэх юм.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЗДТГ-ын Иргэний танхимыг тохижуулан шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: