100 ЖИЛ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Монгол Улсын Засгийн Газраас 2023 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан, Баяндалай сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үндэсний өв соёлыг шингээсэн ёслол хүндэтгэлийн өргөөтэй болохыг зорьсон. Баяндалай сумын ЗДТГ-с жил бүр цагаан сарын нийтийн золголтыг зохион байгуулдаг бөгөөд цаашид залуу гэр бүлийг дэмжин гэрлэлт, хурим ёслолын хүндэтгэлийн арга хэмжээг үндэсний заншил шингэсэн орчинд зохион байгуулахад ёслол хүндэтгэлийн өргөө байгуулах нь чухал дэмжлэг болох юм.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Үндэсний зан заншил шингэсэн орчинд ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулан иргэд, залуу гэр бүлдээ үйлчлэх, ирээдүй хойч үе, аялагч жуулчдад өв соёлоо сурталчлан таниулах.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЗДТГ-т 8 ханатай сийлбэртэй гэр, сийлбэртэй тавилга нийлүүлсэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Цагаан сарын нийтийн золголт, гэрлэлт, хурим ёслолын үйл ажиллагаа гэх мэт хүндэтгэлийн арга хэмжээг үндэсний зан заншлын дагуу зохион байгуулах орчин бүрдсэн.
  • Аялагч жуулчдад өв соёлоо сурталчлах, иргэд, ирээдүй хойч үед үндэсний зан заншлыг сэргээн таниулахад дэмжлэг болсон.
  • Сумын 100 жилээр наадамчин олондоо тохилог орчинд үйлчилгээ үзүүлсэн.