УЛАМЖЛАЛТ ГЭР ТЭРЭГ

УЛАМЖЛАЛТ ГЭР ТЭРЭГ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Монгол Улсын Засгийн Газраас аялал жуулчлалыг шинэ түвшинд хөгжүүлэх зорилгоор 2023, 2024, 2025 онуудыг “Монголд зочлох жил”-ээр зарласан. 2022 оны зөвхөн 1-р улиралд манайулсад 12,336 гадаадын жуулчид ирсэн бол 2023 оны зөвхөн 1-р улиралд 78,000 гаруй жуулчид ирсэн нь өмнөх оныхоос 6 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн Өмнөговь аймгийг зорин ирдэг жуулчдын ихэнх нь Баяндалай, Сэврэй, Гурвантэс сумд уруу аяллын маршрут гарган аялдаг байна. Тиймээс энэ зам дагууд үндэсний өнө эртний өв соёлыг харуулсан гэр тэрэгтэй жуулчдад үйлчлэх явуулын үйлчилгээг бий болгохоор сумын Баян багийн иргэн О.Алтансүх төслийг санаачилжээ. Тэрээр морин тэргэнд хөллөсөн монгол гэрт гадаад, дотоодын жуулчид, сонирхсон хэн бүхэнд идээ, ундаагаар үйлчлэхийн зэрэгцээ цаашид их эзэн Чингис хааны түүх, нүүдэлчдийн эртний өв соёлыг сурталчлан таниулах олон ажлын санаа гарган хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Иргэд олон нийтэд үндэсний өв соёлыг сэргээн таниулах, гадаад, дотоодын жуулчдад өв соёлоо сурталчлах.

 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Баяндалай сумын ЗДТГ-т аялал жуулчлалын зориулалтаар дээр нь гэр барьж ашиглах морин тэрэг хийж нийлүүлсэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Гадаад, дотоодын аялагч, жуулчдад үндэсний өв соёлыг сурталчлан таниулах
  • Үндэсний өв соёлоо ирээдүй хойч үедээ сэргээн таниулах, хэрэглээнд оруулах
  • Суманд аялал жуулчлалаас орох орлогыг нэмэгдүүлэх.