Сүүлийн 20 жил Баян-Овоо сумын соёлын төв мэргэжлийн хөгжмийн багшгүй байсан, хөгжим, хөгжмийн зэмсгийн хангалт бага байсан учир хөгжмийн боловсрол олгох сургалт, дугуйлан хичээллээгүй, мэргэжлийн хөгжмийн багштай болсон ч хөгжмийн сургалтууд зохион байгуулахад хөгжим, хөгжмийн зэмсэг дутагдалтай байгаа учраас эхний ээлжид нэн шаардлагатай хөгжмийн зэмсгийг худалдан авах хэрэгцээ шаардлагатай болсон.
Баян-Овоо сумын 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлж, түргэн тусламжийн автомашины хүрэлцээг нэмэгдүүлэх талаар тусгагдсан.
Баян-Овоо суманд 2018 онд хэрэгжсэн “Цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрөөх саравчуудыг сумын биеийн тамирын талбайд байрлуулсан.
Баян-Овоо сумын төвлөрсөн хогийн цэг нь гадуураа хаалт хашаагүй тул малын бэлчээр, байгаль орчныг ихээр бохирдуулж, тэжээвэр мал амьтан хог хаягдлаар хооллон улмаар өвчилж хор уршиг үзүүлж байна.
Монгол орон төдийгүй дэлхийн хэмжээнд агаарын бохирдол, хүлэмжийн хийг багасгах, дулаарлыг бууруулах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, ам амьтан, хөрс ургамал, хүн төрөлхтөнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн ажлыг ихээр хийж байна.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын модуль нь хүүхдийн төрөлхийн бие бялдар, авьяас чадваруудыг хөгжүүлэх, нийгмийн харилцаанд оролцох, сургуульд суралцах суурийг тавьдаг.
Баян-Овоо сумын төвөөс Өмнөговь аймгийн төв рүү зориулалтын зохион байгуулалттай шуудангийн үйлчилгээ байхгүйгээс болж иргэд тогтсон унаагүй, албан байгууллага, аж ахуй нэгжийн хоорондын бичиг хэрэг, төр засгийн байгууллагаас гаргасан шийдвэр өгөгдсөн үүрэг даалгавар цаг хугацаандаа очихгүй биелэлт хэрэгжилт нь шуурхай мэдээлэгдэхгүй зэргээр байгууллага, хувь хүний ажил хүлээгдэн цалгардах, ач холбогдол нь алдагдах зэрэг эрсдэл гардаг.
Баян-Овоо сумын Б.Доржийн нэрэмжит 9 жилийн сургуульд 31 багш ажилчид ажиллаж, 235 хүүхэд суралцдаг.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын модуль нь хүүхдийн төрөлхийн бие бялдар, авъяас чадваруудыг хөгжүүлэх, нийгмийн харилцаанд оролцох, сургуульд суралцах суурийг тавьдаг.
Монгол Улсад орчин цагийн угсаатны зүйн шинжлэх ухаан үүсэж хөгжөөд 60 гаруй жилийн түүх уламжлалтай томоохон салбар болон хөгжиж иржээ. Монголын угсаатны зүйн судалгаа бол эрт цагаас уламжлалтай, дотоодын төдийгүй олон улсын эрдэмтэн судлаачдын ихэд сонирхдог салбар юм.