Нутгийн захиргааны байгууллага нь орон нутгийнхаа иргэдийн амар тайван, эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж аливаа эрсдэлээс хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг чиглэлийг хэрэгжүүлдэг.
Мандал-Овоо сумын соёлын төв нь 1970 онд баригдсан. Тиймээс тус барилгын чанар муудаж ашиглалтын шаардлага хангахгүй болсон бөгөөд 2023 онд 280 хүний суудалтай соёлын төвийн барилга шинээр баригдаж байна.
Монгол Улсын Засгийн Газраас 2023 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан, Баяндалай сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үндэсний өв соёлыг шингээсэн ёслол хүндэтгэлийн өргөөтэй болохыг зорьсон.
Баяндалай сумын түүхт 100 жилийн ойд зориулж хүндэтгэлийн концерт, наадмын нээлтэд нутгийн ардын авьяастан, аймаг, хотод амьдардаг уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл хийгдэнэ.
Баяндалай сумын 13-р цэцэрлэгийн тоглоомын талбай нь 2012 онд ашиглалтад орсон бөгөөд одоогоор тоглоомуудын зарим нь эвдэрсэн, хамгаалалтын резин талбай элэгдэж хуурсан юм.
Баяндалай сум нь 2100 хүн амтай, засаг захиргааны 3 багтай, Улаанбаатар-Өмнөговь- Баяндалай-Гурвантэс сумын хатуу хучилттай автозамаар холбогдсон, аялал жуулчлалын бүс нутаг дахь сум юм.
Монгол Улсын Засгийн Газраас аялал жуулчлалыг шинэ түвшинд хөгжүүлэх зорилгоор 2023, 2024, 2025 онуудыг “Монголд зочлох жил”-ээр зарласан. 2022 оны зөвхөн 1-р улиралд манай улсад 12,336 гадаадын жуулчид ирсэн бол 2023 оны зөвхөн 1-р улиралд 78,000 гаруй жуулчид ирсэн нь өмнөх оныхоос 6 дахин нэмэгдсэн байна.
Нэгэн зууны хугацаанд Баян-Овоо сум, сумынхаа тухай төвийн болон орон нутгийн сонин, сэтгүүлд гарсан нийтлэл, тэмдэглэл, сурвалжилга, мэдээ мэдээллийг нэг дор үзэх боломж бололцоо өнөө хэр байгаагүй.
Баян-Овоо сум нь нутгийнхаа онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйл байхгүй бөгөөд сум орон нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, зэрлэг амьтад, ургамлын хэв маягийг харуулсан зургийн цомог болон ном товхимол гаргаж байгаагүй учир сумын онцлогийг харуулсан гэрэл зургийн цомог, гарын авлагатай болох шаардлагатай байна.
Сумын Эрүүл мэндийн төвийн ариутгалын багаж, тоног төхөөрөмжүүд их хуучирсан, автоклавт ариутгалд орсон багажууд чийгтэй, нойтон гарч байгаа нь үйлчлүүлэгчид болон эмч нар тухайн багажаас халдвар авах эрсдэл үүсээд байна.