ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Мандал-Овоо сумын соёлын төв нь 1970 онд баригдсан. Тиймээс тус барилгын чанар муудаж ашиглалтын шаардлага хангахгүй болсон бөгөөд 2023 онд 280 хүний суудалтай соёлын төвийн барилга шинээр баригдаж байна. Шинээр баригдаж байгаа соёлын төв нь үзвэрийн танхим, урлаг, бүжгийн заал гэх мэт сумын урлаг соёлын үйлчилгээг явуулах зориулалтын өрөө, тасалгаануудтай болох бөгөөд эдгээрийг тавилга, хэрэгслээр тохижуулах шаардлагатай байсан.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Иргэд олон нийтэд үзүүлэх соёлын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх ба иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүл, зорилтот бүлэгт чиглэсэн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Мандал-Овоо сумын Соёлын төвийн урлаг, бүжиг зааланд шаардлагатай сандал, хөшиг болон 8 ханатай эрээн гэр нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: