Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

ЦАГДААГИЙН ХЭСГИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төв болон гэр хороололд хөдөлгөөнт эрүүл хийх, ойрын болон алсын дуудлагад цаг алдалгүй хурдан шуурхай очих, сум дундын шүүх рокурорын байгууллага нь Ханбогд суманд байдаг тул Баян-Овоо сумаас Ханбогд суманд зорчих, зөрчил гаргасан иргэнийг сум хооронд тээвэрлэх зэргээр уг сумын цагдаагийн хэсэгт тээврийн хэрэгсэл хэрэгтэй байна.

ЦЭМЦГЭР НААДЪЯ

Баян-Овоо сум 1924 онд байгуулагдсан. 2024 онд сумын 100 жилийн тэгш ой тохиож байна. Сумын түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд баяр наадмыг зохион байгуулах бэлтгэлийг хангах зорилгоор сумын наадмын талбай, морь барианы талбайг тохижуулах засварлах шаардлагатай байна.

УРЛАГ СОЁЛ

Сумын соёлын төвийн урлагийн хувцасны фонд маш бага, сонголт иж бүрдэл байхгүй учир урлаг уран сайхны үйл ажиллагаа, уралдаан тэмцээнд оролцох, зохион байгуулах цаашлаад бүс нутгийн чанартай тэмцээнд оролцоход хүндрэлтэй байдаг.

АЛДАРТНЫ ӨЛГИЙ НУТГИЙН БАХАРХАЛ

Баян-Овоо сум байгуулагдсаны 100 жилийн ой 2024 онд тохиож байгаа бөгөөд сумынхаа түүхт 100 жилийн ойн түүх намтрыг харуулсан түүхт зүйл, нутаг ус, байгаль цаг агаар, ургамал, амьтан, нутгийн уугуул болон ажиллаж амьдарч байсан иргэдийн намтар зэргийг багтаасан ном бий болгох.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН БЭЛТГЭЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Гурвантэс сумын ЗДТГ-ын харьяа “Идэр” бөхийн дэвжээ байгуулагдан хүүхэд залуусыг бөхийн спортоор хичээллүүлж аймаг, бүс, улсын чанартай уралдаан тэмцээнд оролцуулж багагүй амжилт гаргаж байгаа юм.

ЗОРИЛТОД БҮЛГИЙН ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

Гурвантэс сумын ЗДТГ сумынхаа орон нутгийн өмчит бүртгэлтэй өвлийн хүлэмжийг тус сумын төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ гэрээ байгуулан эзэмшүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч ажил хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд ээлжлэн ногоо тарьж борлуулан ажиллаж хөдөлмөрлөх боломжоор ханган ажиллаж байгаа.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ТҮРГЭН ШУУРХАЙ ХҮРГЭХ

Ноён суманд 100 орчим төрийн албан хаагчид ажилладаг ба иргэдэд төрийн үйлчилгээ хүргэн ажилладаг эдгээр ажилтнуудын ашиглаж буй компьютер тоног төхөөрөмжид 2012 оноос хойш шинэчлэл хийгээгүй тул ажил үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг тул шинэчлэх шаардлагатай

ИРГЭНИЙ ТАНХИМЫН ЗАСВАР ТОХИЖИЛТ

Ноён сумын ЗДТГ-ын барилга 2016 онд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас Иргэний танхимд иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахад хуучирч муудсан, проектор зэрэг хуучирсан технологитой учир интернэт хурал зөвлөгөөн сургалт зэрэг орчин үеийн хэрэгцээ шаардлага хангахгүй болсон.

ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ГАРАА

Ноён сумын 16-р цэцэрлэг нь 2014 онд гадна тохижилт цэцэрлэгийн тоглоом суурилуулж, эцэг эх, багш нарын хүчээр биеийн тамирын хэрэглэгдэхүүнийг гарын доорх материал ашиглан хийсэн нь цаг хугацааны явцад агаар салхинд муудан эвдэрч, эрүүл ахуй орчны шаардлага стандартад нийцэхгүй, хүүхэд осол гэмтэлд өртөх магадлалтай болсон тул шинэчлэн сайжруулах шаардлагатай байсан.

Цитоговь эмийн санг тохижуулах

Ханхонгор сум нь эмийн сангүй учир ахмад настнуудын даралтын эмээс эхлээд эмийн сангийн үйлчилгээ шаардлагатай болсон бүх хүмүүс нь аймгийн төв Даланзадгадаас эмээ захиж авчруулдаг чирэгдэлтэй байсан.