Баян-Овоо сум нь Улсын начин 3, аймгийн арслан 6 болон аймаг, цэрэг, сумын олон цолтон, мөн чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер, дэд мастер олноор төрөн гарсан өлгий нутаг. Сүүлийн жилүүдэд суманд бөхийн төрлийн спортын хөгжил удааширч, бөхөөр хичээллэх хүүхэд, залуучуудын тоо цөөрсөөр байна.
Баян-Овоо сумын соёлын төв нь 1941 онд Улаан булан нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2014 онд шинэ барилгатай болсон. Одоогоор 6 ажилтантайгаар урлаг, соёлын үйлчилгээг үзүүлж байна.
Баян-Овоо сумын 19-р цэцэрлэг нь 90 хүүхдийн хүчин чадалтай, 13 ажилтантай, өдрийн ангид 90 хүүхэд, хувилбарт сургалтад 28 хүүхэдтэйгээр үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа бөгөөд 2016 онд анги бүлгүүдийг дэвсгэрлэсэн боловч үүнээс хойш уг дэвсгэр элэгдэж бага насны хүүхдийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон.
Техник технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүн бүрд гадаад хэлний мэдлэг, харилцан ойлголцох хэрэгцээ өдөр бүр тулгарч байна. Даяаршиж байгаа энэ цагт англи хэлний мэдлэгтэй боловсон хүчин, хүүхэд багачуудыг бага наснаас эхлэн сургах нь нэн чухал юм.
"Эко Баян-Овоо хот тохижилт” ОНӨААТҮТ нь тус сумын цэвэр бохир ус, хог тээвэр, тохижилт үйлчилгээ хариуцан ажилладаг. Одоогоор тус аж ахуй нэгжийн үндсэн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бохир соруулах, хог тээврийн, цэвэр ус зөөвөрлөх автомашин, байгууллагын албан хэрэгцээний фургон автомашинууд байгаа ба тусгай зориулалтын гарааш, агуулах байгууламжгүй, айлын хашаанд байрлуулдаг
Манлай сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, бага сургууль, спорт заалны ариун цэврийн өрөөний цэвэр усны шугам, жийрэг элэгдэн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас ариун цэврийн өрөөг ашиглахгүй байна. Ариун цэврийн өрөөг засварлан, ашиглалтад оруулах шаардлагатай
Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болох гэр бүл салалтаас болж хүүхэд хамгийн ихээр хохирдог. Иймд иргэдэд гэр бүл төлөвлөлт, түүний талаар ойлголт өгөх, мөн гэр бүлийн харилцаа, тогтвортой байдлын талаар гэр бүлийн боловсрол олгох шаардлага үүсээд байгаа юм.
Манлай сумын шатрын клуб нь тус сумын сурагчдад шатрын сургалт явуулдаг ба одоогийн байгаа ширээнүүд стандарт шатрын хөлөг нарийддаг тул 2 ширээ нийлүүлж нэг шатар өрөөд тоглуулахаар сургуулийн насны болоод цэцэрлэгийн хүүхдүүдэд ширээ нь өргөдсөнөөс, шатар тоглох явцад ширээ нь салж шатраа бутрааж эвдэлдгээс гадна хүүхдэд маш тухгүй тул анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй.
Манлай сумын хэмжээнд 562 ахмад настан амьдардаг. Эдгээр ахмад настнуудаас амьдрах орчноо сайжруулах, залуу хойч үедээ сурч, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх санал санаачилга гаргасан.
Манлай сумын эрүүл мэндийн төв нь сумын нийт 2632 хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.