ЧАЦАРГАНЫН ТӨГӨЛ

ЧАЦАРГАНЫН ТӨГӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Манлай сумын хэмжээнд 562 ахмад настан амьдардаг. Эдгээр ахмад настнуудаас амьдрах орчноо сайжруулах, залуу хойч үедээ сурч, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх санал санаачилга гаргасан. Сумандаа мод тарих хүсэл эрмэлзэл бүхий ахмад настнуудыг дэмжих, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, тэдний туршлага, мэдлэгийг хүүхэд, залуучуудад залгамжлуулан үлдээх хэрэгцээ шаардлага үүсэж байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Сумын ахмад настнуудын санаачилсан чацарганын төгөл байгуулах, түүнийг усалгаагаар хангах
зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Сумын төвөөс баруун урагш байрлах ногооны талбайн худгийг түшиглэн чацаргана мод тариалсан ба уг талбайг усалгааны системээр хангана.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сумын ахмад настан ажлын байраар хангагдана.
  • Экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангагдана.
  • Сумын өнгө үзэмжид эерэг нөлөө үзүүлэх ногоон байгууламжтай болно.