Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

СУМЫН ТӨВИЙН КАМЕРЖУУЛАЛТ

Баяндалай сум нь Өмнөговь аймгийн баруун талын Ноён, Сэврэй, Гурвантэс сумд орох орон нутгийн төв засмал замын дагуу байршилтайгаас шалтгаалан орон нутгийн иргэд, уул уурхайн ажилчид, гадаад дотоодын аялагч гэх мэт зорчин өнгөрөх, буудаллах хүн амын хөдөлгөөн ихтэй сум юм.

ӨВЛИЙГ ӨНӨТЭЙ ДАВЪЯ

Баяндалай сумын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн ШГ маркын 2 ширхэг тогоог 2018 онд ашиглалтад оруулсан.

МЯНГАН ТӨГӨЛ

сБаяндалай сум нь албан ёсны бүртгэлтэй 2100 хүн амтай, засаг захиргааны анхан шатны нэгж болсон 3 багтай сум бөгөөд сүүлийн жилүүдэд сумын нийт нутгаар хур бороо бага орж ган зудын давтамж ойр ойрхон тохиож байна.

МУЗЕЙН ҮЗМЭР ДЭГЛЭХ

2020 онд Баяндалай суманд 280 хүний суудалтай соёлын төвийн барилга шинээр ашиглалтад орсон бөгөөд тус онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Соёлын төвийн дотор тохижилт” төслийн хүрээнд шинэ барилгын гадна дотор хаягжилт, дотор тохижилтыг хийж шаардлагатай тавилга, хэрэгслээр бүрэн хангасан.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭВЖЭЭ

Бөхийн спорт нь хүч, оюун ухаан бяраараа тодорхой дүрэм, журмын дагуу эсрэг талаа унагаадаг хоёр хүний хооронд өрсөлддөг тэмцээн юм.

ХОТ АЙЛ

Сүүлийн жилүүдийн цаг уурын эрс тэрс тогтворгүй байдлаас бэлчээрийн доройтол нэмэгдэх, худаг усны ундарга муудах зэргээр малчид, малд сөргөөр нөлөөлөх хүндрэл бэрхшээлүүд тулгарсаар байна.

ЖУРМЫН ХАШАА

Баяндалай сумын цагдаагийн хэсгийн барилга 2012 онд баригдаж ашиглалтад орсон бөгөөд анх ашиглалтад орох үеэсээ журамлагдсан машины болон үйлчлүүлэгчдийн авто машины зогсоолгүй, гадна хашаа, ногоон байгууламж хангалтгүй байсаар байна.

ДАЛАЙ БУЛАГ

Баяндалай сум нь 1923 онд байгуулагдсан, 2100 хүн амтай. Сумын төв нь төвлөрсөн цэвэр усны шугам сүлжээнд холбогдсон хэдий ч усны нөөцийн савны багтаамж, тог цахилгааны доголдлоос шалтгаалан үе үе сумын төвөөрөө усан хангамжийн дутагдалд ордог.

Ухаалаг худаг

Сумын төвийн иргэдийн ундны усны хэрэгцээг хангаж байгаа нэг худаг нь өвөл, зуны цагийн хуваариар ажилладаг, бусад үед худаг хаалттай байдаг учир цагийн ажилтай болон гадагшаа явсан иргэд шөнө оройн цагаар ирээд хүссэн үедээ усаа авах боломж хязгаарлагдмал байсан.