ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭВЖЭЭ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭВЖЭЭ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Бөхийн спорт нь хүч, оюун ухаан бяраараа тодорхой дүрэм, журмын дагуу эсрэг талаа унагаадаг хоёр хүний хооронд өрсөлддөг тэмцээн юм. Хүүхдийг бага балчир наснаас нь бөхийн ямар ч төрлөөр хичээллүүлэх нь тухайн спортдоо амжилт гаргах үндэс суурь нь тавигддаг ч сургалтын стандартад нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зориулалтын талбай, хувцас хэрэглэлээр хангах нь орхигдуулах боломжгүй хэрэгцээ, шаардлага юм.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдэд чөлөөт бөх болон бөхийн бусад төрлөөр хичээллэхэд нь зориулж стандартад нийцсэн орчин бүрдүүлэх.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургуульд Чөлөөт бөхийн дэвжээ нийлүүлж захиалагчид хүлээлгэн өгсөн.

 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Сургууль чөлөөт бөхийн стандартад нийцсэн дэвжээтэй болно.
  • Улс, бүс, аймгийн хэмжээний тэмцээн зохион байгуулах боломжтой болно.
  • Дасгалжуулагч багш илүү хөгжих боломж бүрдэнэ.