ӨВЛИЙГ ӨНӨТЭЙ ДАВЪЯ

ӨВЛИЙГ ӨНӨТЭЙ ДАВЪЯ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Баяндалай сумын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн ШГ маркын 2 ширхэг тогоог 2018 онд ашиглалтад оруулсан. Гэвч говийн усны давсжилт болон нүүрсний чанарын илчлэг ихтэйн улмаас 2 тогоо эдэлгээний хугацаанаасаа өмнө цоорч галлагааны улирлын ид ачааллын үед шатаагүй нүүрс үнс баригч уруу унах, тогооноос ус алдах зэргээр өдөр бүр гагнуурын ажил хийгддэг байсан. Үүнээс шалтгаалан дулаан хангамжийн байгууллагын машинист, механик, гагнуурчин зэрэг ажилтнууд байнгын хүнд нөхцөлд ажиллаж сумын дулааны систем хөлдөх гацах эрсдэл өндөртэй байсан. Мөн “Гурван мөнх” ОНӨААТҮГ нь сумын дулаан хангамжаас гадна хог хаягдал, цэвэр, бохир усны үйлчилгээнүүдийг хариуцдаг бөгөөд энэ бүх ажилд шаардлагатай багаж хэрэгслийн дутагдал ихтэй байдаг.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Баяндалай сумын аж ахуй, айл өрхийг дулааны найдвартай эх үүсвэрээр хангахад дэмжлэг болох.

 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Баяндалай сумын төвий төвлөрсөн дулаанаар хангадаг “Гурван мөнх” ОНӨААТҮГ-ын ШГ маркын 1,4МВТ хүчин чадалтай нэг галлагааны зууханд засвар шинэтгэл хийж шаардлагатай багаж хэрэгсэл худалдаж авсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Иргэд, аж ахуй нэгж байгууллага тав тухтай орчинд амьдарч, ажиллах нөхцөл бүрдсэн.
  • Осол аваарын эрсдэлийн хүчин зүйлийг бууруулсан.
  • Байгууллагын ажилтнуудад ажиллах таатай орчин бүрдсэн.