МУЗЕЙН ҮЗМЭР ДЭГЛЭХ

МУЗЕЙН ҮЗМЭР ДЭГЛЭХ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       2020 онд Баяндалай суманд 280 хүний суудалтай соёлын төвийн барилга шинээр ашиглалтад орсон бөгөөд тус онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Соёлын төвийн дотор тохижилт” төслийн хүрээнд шинэ барилгын гадна дотор хаягжилт, дотор тохижилтыг хийж шаардлагатай тавилга, хэрэгслээр бүрэн хангасан. Уг соёлын төвд орон нутаг судлах музейн зориулалттай танхимтай боловч музейн стандарт шаардлагад нийцсэн үзмэрийн хорго байхгүй, танхимын дотоод засал, тохижилт дутмаг байсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Баяндалай сумын иргэд, гадаад дотоодын жуулчдад сумын түүх соёлтой танилцах боломжийг бүрдүүлж, музейн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нь дэмжлэг болох.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Баяндалай сумын соёлын төвийн барилгад байрладаг орон нутаг судлах музейн зориулалттай 9м*9м танхимыг дараах 6 сэдвээр тохижуулсан. Үүнд:

  1. Манай эриний өмнөх /Юрийн галав, чулуун зэвсэг/ үе
  2. Говь Түшээ гүний хошууны үеийн Баяндалай сум
  3. Сум үүсгэн байгуулагдсан түүх
  4. Угсаатан зүйн хэсэг
  5. Байгалийн хэсэг
  6. Сумын албан байгууллагуудын танилцуулга.

 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Сум орон нутгийн түүх, соёлын өвийг олон нийтэд сурталчлах таатай нөхцөл бүрдэнэ
  • Гадаад дотоодын жуулчид, орон нутгийн 2100 хүн үр шимийг нь хүртэнэ.