ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баяндалай сум нь албан ёсны бүртгэлтэй 2100 хүн амтай, засаг захиргааны анхан шатны нэгж болсон 3 багтай сум бөгөөд сүүлийн жилүүдэд сумын нийт нутгаар хур бороо бага орж ган зудын давтамж ойр ойрхон тохиож байна. Тус сумын Баян багийн 6 малчин өрх бэлчээрийнхээ дунд байрлалтай хуучин гүний худгийг түшиглэн малын тэжээлийн ургамал, хүнсний ногоо, мод тариалахаар санал нэгдэж төслийг санаачилсан бөгөөд тэдэнд эдийн засгийн дэмжлэг шаардлагатай болсон.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг хөнгөвчлөх, амьжиргааг нь дээшлүүлэхэд дэмжлэг болох.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Баяндалай сумын Баян багийн нутаг дахь гүний худгийг түшиглэн одоо мод тарьж эхлүүлсэн 100м*100м буюу 1 га талбайг хашиж усалгааны систем, нөөцийн сав, гүний худгаас ус соруулах мотпомп байрлуулна.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: