Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨНИЙ ГАДНА ТОХИЖИЛТ

Сэврэй сумын ЗДТГ нь 2019 онд 6 ханатай гэр барьж ёслол хүндэтгэлийн өргөөгөө байгуулсан. 2020 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр уг гэрийг нар, салхи, борооноос хамгаалах, өнгө үзэмжийг сайжруулах, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх зорилгоор гадна талаар нь хамгаалах байр барьж дотор тохижилтын ажлыг хийсэн.

СЭВРЭЙ СУМЫН МУЗЕЙН ТОХИЖИЛТ

Сэврэй сумын музей нь соёлын төвдөө харьяалагддаг бөгөөд жил бүр 5-аас дээш музейн үзмэрээр баяжилт хийн хүүхэд багачууд болон нутгийн ард иргэддээ тогтмол үйлчилж тэдэнд үндэсний түүх соёлын боловсрол олгох арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулан ажилладаг.

ЦАГ УУРЫН ТАЛБАЙН ТОХИЖИЛТ

Сэврэй сумын цаг агаарын харуулын алба нь 1974 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР

Сэврэй сум нь засаг захиргааны Сайншанд, Хоолт, Бүйлсэн гэсэн 3 багтай, 2022 оны жилийн эцсийн байдлаар 667 өрхийн 2017 хүн ам тоологдсон байна.

МОНГОЛ НААДГАЙ

Иргэд, хүүхэд залуучуудын дунд цахим тоглоом, гар утасны хэрэглээ маш их болсон өнөө цагт тэдний эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюун ухаан, сэтгэн бодох чадварыг нь нэмэгдүүлэхэд үндэсний уламжлалт тоглоом наадгайгаар тоглох зан төлөвийг суулгах, төрөл бүрийн сургалт арга хэмжээ зохион байгуулах зэргээр олон арга хэмжээ зохион байгуулах боломжтой юм

ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ

Монголчууд эрт дээр үеэс үндэсний баяр наадмаараа өөрсдийн урласан гоёмсог хээ, хуартай асар майханд зочид гийчдээ хүндэтгэн залан зочилдог өв соёлтой билээ.

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АМЬДРАЛ

Нутгийн захиргааны байгууллага нь орон нутгийнхаа иргэдийн амар тайван, эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж аливаа эрсдэлээс хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг чиглэлийг хэрэгжүүлдэг.

МОНГОЛ СОЁЛ БИДНИЙ БАХАРХАЛ

Мандал-Овоо сумын соёлын төв нь 1970 онд баригдсан. Тиймээс тус барилгын чанар муудаж ашиглалтын шаардлага хангахгүй болсон бөгөөд 2023 онд 280 хүний суудалтай соёлын төвийн барилга шинээр баригдаж байна.

100 ЖИЛ

Монгол Улсын Засгийн Газраас 2023 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан, Баяндалай сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үндэсний өв соёлыг шингээсэн ёслол хүндэтгэлийн өргөөтэй болохыг зорьсон.

СОЁЛЫН ТӨВИЙН ХУВЦАС ХИЙХ

Баяндалай сумын түүхт 100 жилийн ойд зориулж хүндэтгэлийн концерт, наадмын нээлтэд нутгийн ардын авьяастан, аймаг, хотод амьдардаг уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл хийгдэнэ.