Өмнөговь аймгийн хэмжээнд 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Одоогоос 2 жилийн өмнө аймгийн хэмжээнд 6 сараас 2 настай хүүхдийг сүү цагаан идээгээр хангах зорилготой “Сүү тараг” хөтөлбөр хэрэгжиж байсан.
Монголын ирээдүй болсон хүүхэд, багачууд маань уламжлалт ёс заншлаасаа холдож, мартаж эхэлж буй нь эмгэнэл болоод байна. Энэ нь бидний амьдралын хэв маяг, хэвшил, мэдээлэл харилцааны хөгжил, ахуй соёлын өөрчлөлттэй холбоотой юм.
Манлай сумын хэмжээнд цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс цөөнгүй байна. Тэд эмээ тогтмол хэрэглэж хэвшээгүйгээс цус харвах, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол их байна.
Манлай сум нь 2580 хүн амтай ба жилдээ явуулын 1,000 гаран хүн уг сумаар дайран өнгөрдөг.
Өмнөговь аймгийн Манлай сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдаас завсарлагааны цаг болон чөлөөт цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ гэсэн санал асуулга авахад 41.1% нь утсаар тоглодог, 22.6% нь фэйсбүүк болон интернэт хэрэглэдэг 21% нь хичээлээ давтдаг, 2% нь ном уншдаг гэсэн судалгаа гарсан
Ажил орлогогүй, хөжлийн бэрхшээлтэй иргэд хямд өртөгтэй материалаар, гэртээ үйлдвэрлэл явуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд декупаж урлалыг тохиромжтой гэж үзэн хөтөлбөрийн саналыг боловсруулсан
Залуучуудыг хөгжүүлэх төрийн бодлого болон уул уурхай түшиглэсэн сумын онцлогтой уялдуулан орон нутгийнхаа залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, зөв дадал хэвшилд төлөвшүүлэх шаардлагатай байна.
Сурагчдын оюуны спортоор хичээллэх сонирхлыг өдөөж, тэднийг аймаг, улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох боломжоор хангах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд урт хугацааны зохион байгуулалттай арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.
Ханбогд сум нь уул, уурхай, хил гааль, нүүрсний тээвэрлэлтийг түшиглэсэн томоохон төв суурин газар тул хүн ам олноор шилжин ирж суурьшсаар сумын хүн ам 10,000 гаруй болсон байна.
Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө зөв илэрхийлж сурах, нийгэмд эзлэх тодорхой байр суурьтай хүн болж төлөвшихөд нь туслах үүднээс хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар илтгэл, эсээ бичих, аливаа сэдвийн хүрээнд судалгаа хийж үр дүнг нь боловсруулах, бусдад танилцуулах, хэлэлцүүлэх, мэтгэлцэх зэргээр чадавхжуулах шаардлагатай байдаг.