Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 5-9 дүгээр ангийн 60 гаруй эрэгтэй сурагчид 7 хоногт 2 цагаар технологийн хичээлд хамрагддаг.
Булган сумын 5-р цэцэрлэгт 2-5 настай 165 хүүхэд суралцаж, 11 багш ажилчин ажиллаж байна. Тус цэцэрлэгийн гадна талбайн тохижилт муу, стандартын тоглоом байхгүйгээс цэцэрлэгийн орчин нөхцөл шаардлага хангахгүй байна
Сумын эрүүл мэндийн төв нь ихэвчлэн хөдөөгийн дуудлагадаа фургон машинаар үйлчилдэг. Хөдөөгийн дуудлагагүй үед төвдөө фургоноор түргэн тусламжийн дуудлагын үйлчилгээ үзүүлдэг боловч шатахуун зарцуулалт их учир төсвийн байгууллагад хүндрэлтэй байдаг.
Сэврэй сумын соёлын төвийн тайзны гэрэлтүүлэг стандартын шаардлагад нийцэхгүй байна.
Сэврэй сумын төвийн суурьшил нь баруун байр, төвийн хэсэг, зүүн байр гэсэн 3 хороололд тархан байршсан байдаг.
Сэврэй сумын Бүйлсэн багийн нутагт мал угаах, эрүүлжүүлэх үйл ажиллагаа хийгдэхгүй байгаа бөгөөд ган зуд тохиолдсон жилүүдэд малын ашиг шим буурч үс ноос гүйцэд ургахгүйд хүрч махл тарга авахгүй улмаас мах, сүүний хангамж муудаж нийгэм, эдийн засгийн хөгжилд муугаар нөлөөлж байна.
Сэврэй сумын Хоолт багийн нутаг дахь Хоёр худагт гэдэг газар нь Хонгорын голын элсний зам дагууд байршилтай бөгөөд одоогоор нутгийн иргэдийн бүлгүүдээс хариуцан замын хажууд задгай модон ширээн дээр гар урлалын бүтээл, малын гаралтай бүтээгдэхүүнээ жуулчдад сурталчлан зарж борлуулдаг бөгөөд урин дулааны улирлуудад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Сэврэй суманд мод тарих, ойжуулах ажил маш бага хийгдсэн. Мөн сумын төвийн баруун байрны хороололд хуучин жорлон, муу усны нүх ихтэй хөрсний бохирдолтой бөгөөд ашиглалтгүй олон жил болж байгаа газар байгаа.
Төв суурин газрын хог хаягдлын менежмент муутайгаас хүрээлэн буй орчин, хөрсийг маш ихээр бохирдуулж, цаашлаад хүн амын эрүүл мэнд, хот, тосгоны өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.
Сэврэй сумын сургуулийн барилга анх баригдсан цагаас хойш буюу 40 гаруй жилийн хугацаанд хими биологийн кабинетын лабораторийн багаж хэрэглэл, бодис урвалж, техник хэрэгсэл, анги танхимын эд хогшилд ямар нэгэн шинэчлэл хийж байгаагүй.