Баяндалай сумын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн ШГ маркын 2 ширхэг тогоог 2018 онд ашиглалтад оруулсан.
сБаяндалай сум нь албан ёсны бүртгэлтэй 2100 хүн амтай, засаг захиргааны анхан шатны нэгж болсон 3 багтай сум бөгөөд сүүлийн жилүүдэд сумын нийт нутгаар хур бороо бага орж ган зудын давтамж ойр ойрхон тохиож байна.
2020 онд Баяндалай суманд 280 хүний суудалтай соёлын төвийн барилга шинээр ашиглалтад орсон бөгөөд тус онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Соёлын төвийн дотор тохижилт” төслийн хүрээнд шинэ барилгын гадна дотор хаягжилт, дотор тохижилтыг хийж шаардлагатай тавилга, хэрэгслээр бүрэн хангасан.
Бөхийн спорт нь хүч, оюун ухаан бяраараа тодорхой дүрэм, журмын дагуу эсрэг талаа унагаадаг хоёр хүний хооронд өрсөлддөг тэмцээн юм.
Элсний волейболын спорт нь олимпын спортын төрөлд ордог ч манай улсад тэмцээн зохион байгуулдаггүйгээс шалтгаалан элсний волейбол тоглодог хүмүүс цөөхөн, бараг тоглодоггүй гэж хэлэхэд хилсдэхгүй.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 26-р цэцэрлэг нь 2016 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр баригдсан. Тус цэцэрлэг нь Даланзадгад сумын 2 багт харьяалагдах Хан-Уул, Баруун сайхан, Гурван сайхан хороолол, Зуслан, Төгөл Б гэсэн гудамжинд байрлах 314 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог.
Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн дотуур байр нь 1971 онд ашиглалтад орсон. Жил бүр 90-110 хүүхэд хүлээн авч 12-р ангийн 30-47 сурагчийг төгсгөдөг.
2020 онд Даланзадгад сумын сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн 72.2% нь шүдний өвчтэй, 11.4% нь шүдний зуулт, шүдний эгнээ тэгш бус, шүд орсгой зэрэг гажигтай байсан.
Баян-Овоо сумын ЕБС-ийг төгссөн сурагчдаас математик, физикийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдын үнэлгээг сүүлийн гурван жилээр судалж үзэхэд нийт 10 сурагч, үүнээс математик-9, физик-1 сурагч өгсөн судалгаа байна.
Сүүлийн жилүүдэд өрхийн хэрэгцээнд хүнсний нарийн ногоо тарих иргэдийн тоо өсөх хандлагатай байна. Гэвч хүлэмжийн үнэ ханш өссөн, зах зээлийн хямралтай энэ үед тариалан эрхлэх хүсэлтэй өрх бүр хүлэмж худалдан авч тариалалт хийхэд хүндрэлтэй байна.