“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Санхүүжилтийн удирдамжид заасны дагуу “Оюу Толгой” ХХК-аас тус санд хүлээн авсан санхүүжилтийн тодорхой хувиар “Өмнөговийн ирээдүй, хойч үеийн сан”-г үүсгэн байгуулж уг сангаас Өмнөговь аймгийн ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэмжих “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг 2016 оноос эхлэн 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Өмнөговь аймаг, Ханбогд сум болон “Оюу Толгой” ХХК нарын хооронд байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу үүсгэн байгуулагдсан “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” (ХДС)-д дараах ажил, үйлчилгээг үзүүлэх ур чадвар, туршлага бүхий хувь хүн, хуулийн этгээдийг Итгэмжлэгдсэн зөвлөхийн ажилд Сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.goviinoyu.mn цахим хуудаснаас үзнэ үү.
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас 10.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж “Аглут” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн музейн барилга Монгол улсын оны “Шилдэг барилга”-аар шалгарлаа.
Манай соёлын төв энэ жил шинэ барилгатай болсон. Шинэ барилга ашиглалтанд ороход тохижуулах том ажил гардаг. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 20,3 сая төгрөгийн санхүүжилтээр соёлын төвийн маань шаардлагатай тавилга хэрэгсэлээр хангагдсанд бид баяртай байгаа. Төслийн санхүүжүүлэгч “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, захиалагч сумын ЗДТГ, гүйцэтгэгч “Ган мөнх бахархал” компаний хамт олондоо талархал илэрхийлье.
Хувцас хадгалах шкаф миний хувьд хамгийн ихээр таалагдаж байна. Урлагийн иж бүрэн хувцастай болж байгаа явдал урлаг уран сайхны үйл ажиллагаа чанарын өндөр түвшинд хүргэж ажиллах эрч хүч, урам зоригтой болж байгаадаа сэтгэл хангалуун сайхан байна.
“Говийн-Оюу хөгжлийг дэмжих сан”-аас олгосон санхүүжилтийн квотын хүрээнд нийлүүлэгдсэн Prius 41 маркийн машинтай болсноор Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд маш их дөхөм болж байна. Ойрын болон сумын төвийн гэрийн дуудлаганд энэхүү машинаараа түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж, аймгийн төврүү өвчтөн тээвэрлэхэд цаг хугацаа, шатахууны хэмнэлттэй ажиллаж байгаа давуу талууд их байна. Хамт олны болон иргэдийн сэтгэл ханамж өндөр байгаа билээ.
“Иргэнээ дээдэлсэн ээлтэй үйлчилгээ” хөтөлбөрийн үр дүнд иргэдэд төрийн долоон байгууллагын 80 гаруй үйлчилгээг нэг цэгт хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хүртээмжтэй авах боломжоор хангагдаж байгаа юм. Мөн төрийн албан хаагч бидэнд тав тухтай орчинд ажлын бүтээмж сайтай ажиллах эерэг нөлөө үзүүлж байгаад талархаж байна.
Би Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг. Манай суманд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр насан туршийн боловсролын төвийг тохижуулж өгсөнд маш их талархаж байна.