
“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ГИЙН
ИТГЭМЖЛЭГДСЭН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
Зарласан огноо: 2025 оны 07 дугаар сарын 03
Дуусах огноо: 2025 оны 08 дугаар сарын 04
Өмнөговь аймаг, Ханбогд сум болон “Оюу Толгой” ХХК нарын хооронд байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу үүсгэн байгуулагдсан “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” (ХДС)-д дараах ажил, үйлчилгээг үзүүлэх ур чадвар, туршлага бүхий хувь хүн, хуулийн этгээдийг Итгэмжлэгдсэн зөвлөхийн ажилд Сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.goviinoyu.mn цахим хуудаснаас үзнэ үү.
Итгэмжлэгдсэн зөвлөх нь “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д дараах ажил үйлчилгээг үзүүлнэ:
- Сан болон Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг Хамтын ажиллагааны гэрээ, Сангийн дүрэм, санхүүжилтийн гол баримт бичгүүдэд нийцүүлэх явуулахад дэмжлэг үзүүлэх;
- Сангийн Удирдах зөвлөл, гишүүд болон Гүйцэтгэх захиралд татвар, хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх;
- Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд хамтран гарын үсэг зурж санхүүгийн зарцуулалтыг хамтран шийдвэрлэнэ;
- Сангийн Удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад туслалцаа үзүүлэх г.м.
Сонирхсон хувь хүн, байгууллага нь дараах баримт бичгийг ирүүлэх шаардлагатай:
- Хувь хүн болон хуулийн этгээдийн товч танилцуулга
- Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Өмнөх ажлын туршлага болон гүйцэтгэсэн ажлын талаарх тодорхойлолт
- Дээрх үйлчилгээ зөвлөгөөг үзүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, гэрчилгээ
- Хуулийн этгээд бол шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг харуулсан баримт бичиг
Сан нь сонирхлоо илэрхийлэгчээс Сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа нь сонирхлоо илэрхийлэгчээс ажил, үйлчилгээ авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
Холбогдох материалыг 2025 оны 08 сарын 04 өдрийн 17:00 цагаас өмнө Монгол, Англи хэл дээр тус тус бэлдэж дугтуйнд хийж (дугтуйн дээр сонирхлоо илэрхийлэгчийн нэр, холбогдох хаягийн бичиж) доорх хаягаар авчирч өгнө үү.
Өмнөговь аймаг, Даланзадгад сум 3-р баг, “Голомт бизнес төв”, 404 тоот “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” Ш/Х 255, Утас: 70533578 |
Сан нь дутуу эсвэл энд заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
Зөвхөн шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэн хувь хүн, байгууллагатай эргэн холбогдоно. Сонирхлоо илэрхийлэх урилгад оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Сан хариуцахгүй.
“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”