Төслийн үр нөлөөллийн тухай

Төслийн үр нөлөөллийн тухай

Төслийн үр нөлөөллийн тухай

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллага нь нийгмийн дэд бүтэц, тогтвортой хөгжил, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдах ажлыг хэрэгжүүлдэг.

Баяндалай сумын Соёлын төвийн эрхлэгч С.Өнөрбаяр

Манай соёлын төв энэ жил шинэ барилгатай болсон. Шинэ барилга ашиглалтанд ороход тохижуулах том ажил гардаг. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 20,3 сая төгрөгийн санхүүжилтээр соёлын төвийн маань шаардлагатай тавилга хэрэгсэлээр хангагдсанд бид баяртай байгаа. Төслийн санхүүжүүлэгч “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, захиалагч сумын ЗДТГ, гүйцэтгэгч “Ган мөнх бахархал” компаний хамт олондоо талархал илэрхийлье.

Хөгжмийн багш Н.Баянхүү

Хувцас хадгалах шкаф миний хувьд хамгийн ихээр таалагдаж байна. Урлагийн иж бүрэн хувцастай болж байгаа явдал урлаг уран сайхны үйл ажиллагаа чанарын өндөр түвшинд хүргэж ажиллах эрч хүч, урам зоригтой болж байгаадаа сэтгэл хангалуун сайхан байна.

Эрүүл төвийн мэндийн эрхлэгч Х.Гүнжлхам

“Говийн-Оюу хөгжлийг дэмжих сан”-аас олгосон санхүүжилтийн квотын хүрээнд нийлүүлэгдсэн Prius 41 маркийн машинтай болсноор Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд маш их дөхөм болж байна. Ойрын болон сумын төвийн гэрийн дуудлаганд энэхүү машинаараа түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж, аймгийн төврүү өвчтөн тээвэрлэхэд цаг хугацаа, шатахууны хэмнэлттэй ажиллаж байгаа давуу талууд их байна. Хамт олны болон иргэдийн сэтгэл ханамж өндөр байгаа билээ.

Мандал-Овоо сумын Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн А.Байгальсайхан

“Иргэнээ дээдэлсэн ээлтэй үйлчилгээ” хөтөлбөрийн үр дүнд иргэдэд төрийн долоон байгууллагын 80 гаруй үйлчилгээг нэг цэгт хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хүртээмжтэй авах боломжоор хангагдаж байгаа юм. Мөн төрийн албан хаагч бидэнд тав тухтай орчинд ажлын бүтээмж сайтай ажиллах эерэг нөлөө үзүүлж байгаад талархаж байна.

Сэврэй сумын иргэн Б.Батцэцэг

Би Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг. Манай суманд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр насан туршийн боловсролын төвийг тохижуулж өгсөнд маш их талархаж байна.