Ханбогд сумын ЗДТГ-т зохиогддог аливаа арга хэмжээ, зөвлөгөөнд уригдан ирсэн ажлын төлөөлөгч, зочид, мөн ажлын хэсгээр ажиллаж буй төрийн албан хаагч, бусад ажлаар уригдан ирсэн иргэдийг байрлуулахад суманд байдаг хувийн зочид буудлуудын үнэ өндөр, олдоц муутай байдаг зэрэг хүндрэлүүд байнга гардаг тул төслийг санаачилсан.
Ханбогд суманд 2024 оны байдлаар албан ёсны бүртгэлтэй 8082 хүн ам тоологдсон. Дээрх хүн амын 3% (Хөгжлийн бэрхшээлтэй иргэн -102, бүтэн болон хагас өнчин хүүхэд-27, асаргаанд байдаг иргэн-29, өрх толгойлсон эцэг, эх-22, амьжиргааны түвшин доогуур айл өрх-20)-ийг зорилтот бүлгийн иргэд эзэлж байгаа судалгаа гарсан байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум нь албан ёсны бүртгэлтэй 8000 гаруй хүн амтай. Суманд бүсгүйчүүдэд зориулсан эко бүтээгдэхүүн болох ванны бөмбөлөг, ванны давс, сүү, саван гэх мэт зүйлсийг захиалгаар хийж, борлуулдаг бусдад зааж сургадаг үйлчилгээ байдаггүй бөгөөд зарим дэлгүүрүүд Улаанбаатарт хийгдсэн бүтээгдэхүүнийг цөөн төрлийг авчирч зах зээлийн ханшнаас өндөр үнэтэй борлуулдаг.
2020 онд “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр “Ханбогд сумын ландфиллын байгууламж барих” төслийг хэрэгжүүлж тус сумын төвлөрсөн хог хаягдлыг ландфиллын аргаар булшлах байгууламжтай болсон. Одоогоор энэ байгууламжид хог хаягдлыг шатааж булшилж байгаа бөгөөд сумын хэмжээнд хог ангилан ялгах савгүй учир сумын хот тохижилтын ажилтнуудад бүх хогийг ангилан ялгах хүндрэлтэй байдаг.
Ханбогд сумын 1, 2-р сургууль нь нийт 1000 гаруй суралцагч хүлээн авах хүчин чадалтай боловч хүн амын төвлөрлөөс шалтгаалан 1700 гаруй сурагч суралцаж байна.
Ханбогд сумын нэг, хоёрдугаар сургууль нь нийт 1000 гаруй суралцагч хүлээн авах хүчин чадалтай боловч хүн амын төвлөрлөөс шалтгаалан 1700 гаруй сурагч суралцдаг.
Ханбогд сумын 29-р цэцэрлэг нь 2019 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр 200 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдсан бөгөөд одоогоор 311 хүүхэд, 33 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Сумын орон тооны бус зөвлөлд албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгсэл ихээр ирдэг нь тэдгээрийг бүрэн, бүтэн, горимын дагуу хадгалах үүрэг хариуцлага даган гардаг бөгөөд суманд зориулалтын агуулахгүйгээс хураагдсан эд зүйлсийг хуулийн этгээдийн гаргасан шийдвэрийн дагуу худалдан борлуулах, үнэлэх, устгалд оруулах ажлын хэрэгжилт муу байна.
Ханбогд сумын ЗДТГ нь албан ёсны бүртгэлтэй болон хөдөлгөөнт 28,000 гаруй иргэдэд төрийн бүхий л салбарын үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхээр зорин ажилладаг.
Ханбогд сумын Галба ахмадын хороо нь 450 гаруй ахмадыг эгнээндээ багтаан тэдний эрх ашиг, нийгмийн баталгааг хангахад тодорхой хувь нэмэр оруулан байнгын үйл ажиллагаа явуулдаг идэвх санаачилгатай хамт олон юм.