Сургуулийн өмнөх боловсролын сургалтын модуль нь хүүхдийн төрөлхийн бие бялдар, авъяас чадваруудыг хөгжүүлэх, нийгмийн харилцаанд оролцох, сургуульд суралцах суурийг тавьдаг.
Мэдээлэл технологийн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед мэдээллийн технологи хичээлийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд зайлшгүй хэрэгцээтэй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан, суралцах таатай нөхцөлийг бүрдүүлсэн сургалтын орчинг бий болгох асар чухал.
Сүүлийн жилүүдэд Баян-Овоо сумын хэмжээнд цасан шуурга, ган, зуд, шороон шуурга, үер, зуд, ган тохиож байна.
Манлай сумын сургуулийн дотуур байрны хөнжил, гудасны даавуу, орны бүтээлэг цагаан хэрэглэлүүд эдэлгээний хугацаанд шинэчилж солиогүй, одоог хүртэл хэрэглэж байгаа ба хүүхдүүд хэрэглэх боломжгүй болсон тул шинээр солих хэрэгтэй байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас хүүхдийг эхний 6 сар зөвхөн хөхөөр хооллохыг зөвлөдөг. Хүүхэд 4-6 сартайдаа нэмэлт хоол идэхэд бэлэн болдог бөгөөд энэ үед нь шим тэжээлтэй хоолоор хооллох нь чухал юм.
Орчин үеийн амьдралын хэв маяг, ажлын байран дахь суугаа орчин зэргээс хамааран иргэдийн 62.4 хувь нь хөдөлгөөний дутагдалд орсон бөгөөд энэ нь зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын 50 ортой эмнэлэг нь 2015 онд ашиглалтанд орсон.
Ханбогд сумын ахмадын хороо нь 400 гаруй ахмадыг эгнээндээ багтаан тэдний эрх ашиг, нийгмийн баталгааг хангахад тодорхой хувь нэмэр оруулан ажилладаг.
Цогт-Овоо сумын төвд 8400 ширхэг мод, 44 метр квадрат талбайд зүлэг, 90 метр квадрат талбайд цэцгийн мандал, 68 ширхэг олон наст цэцэг ургуулж байна. Авто замын дагуу болон гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнд тарьсан эдгээр ногоон байгууламжийг услах ажил зориулалтын усны машингүйгээс ихээхэн бэрхшээлтэй байдаг.
Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 5-9 дүгээр ангийн 60 гаруй эрэгтэй сурагчид 7 хоногт 2 цагаар технологийн хичээлд хамрагддаг.