Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

ЭНХРИЙ ҮРСИЙН ЭЭЛТЭЙ ОРЧИН

Сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулах, хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтын орчин бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг билээ.

МАНЛАЙ СУМЫН ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГИЙГ ХАШААЖУУЛАХ

Манлай сумын төвийн хог хаягдлын төвлөрсөн цэг нь 2000 оноос ашиглагдаж байгаа бөгөөд одоогоор ил задгай хаягдал ихээр тархаж, малын бэлчээр, хөрс, ус, агаарыг бохирдуулж байна.

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ

Сагсан бөмбөг бол дэлхий даяар тархсан хүүхэд залуучуудын хамгийн дуртай спортын нэг.

СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН МАШИН

Манлай сумын Засаг даргын захирамжаар томилогдсон онцгой комисс нь сум орон нутагт үүсэх гамшгаас хамгаалах,

АЮУЛГҮЙ ЦЭВЭР ОРЧИНД АЯ ТУХТАЙ СУРАЛЦАЦГААЯ

Манлай сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, бага сургууль, спорт заалны ариун цэврийн өрөөний цэвэр усны шугам, жийрэг элэгдэн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас ариун цэврийн өрөөг ашиглахгүй байна. Ариун цэврийн өрөөг засварлан, ашиглалтад оруулах шаардлагатай

ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ҮНЭ ЦЭНЭ СУРГАЛТ

Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болох гэр бүл салалтаас болж хүүхэд хамгийн ихээр хохирдог. Иймд иргэдэд гэр бүл төлөвлөлт, түүний талаар ойлголт өгөх, мөн гэр бүлийн харилцаа, тогтвортой байдлын талаар гэр бүлийн боловсрол олгох шаардлага үүсээд байгаа юм.

ШАТАР ДААМНЫ КАБИНЕТ ТОХИЖУУЛАХ

Манлай сумын шатрын клуб нь тус сумын сурагчдад шатрын сургалт явуулдаг ба одоогийн байгаа ширээнүүд стандарт шатрын хөлөг нарийддаг тул 2 ширээ нийлүүлж нэг шатар өрөөд тоглуулахаар сургуулийн насны болоод цэцэрлэгийн хүүхдүүдэд ширээ нь өргөдсөнөөс, шатар тоглох явцад ширээ нь салж шатраа бутрааж эвдэлдгээс гадна хүүхдэд маш тухгүй тул анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ АВТОМАШИНААР ХАНГАХ

Манлай сумын эрүүл мэндийн төв нь сумын нийт 2632 хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН АВТОБУС

Манлай сумын ерөнхий боловсролын сургуульд энэ хичээлийн жилд 386 сурагчтай бөгөөд аймгийн хэмжээнд 9 жилийн сургалттай сургуулиудаас хамгийн олон суралцагчтай сургууль юм.

ЦАГ УУРЫН ӨРТӨӨНИЙ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨНИЙ ТОХИЖИЛТ

Манлай сумын цаг уурын өртөө нь 1962 онд байгуулагдсан. Өртөөний эрхлэгч, 4 ээлжийн техникч, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хоногийн 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, Манлай сумын цаг агаарын орчны мэдээг /агаарын хэм, даралт, салхины хурд, үүлний үзэгдэх орчин г.м/ Өмнөговь аймгийн Цаг уур орчны шинжилгээний төвд 3 цаг тутам дамжуулдаг.