Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

Ясли-Хүүхэд хөгжил

2019 оны байдлаар Мандал-Овоо сумын төвд ажиллаж амьдарч байгаа мэргэжилтэй боловсон хүчин болох эмч, багш, тамгын газрын ажилтнуудын 15 хүүхэд 1.5-2 настай байна.

Аюулгүй орчин-хүүхдийн ирээдүй

Мандал-Овоо сумын ЕБС нь 161 сурагч, 29 багш ажилчидтай. Сургуулийн орчинд хяналтын камергүйгээс болж сургууль дээр болж байгаа үйл ажиллагаа, алдаа зөрчлийг хянах боломжгүй байсныг харгалзан үзэж, хүүхдийн аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг хангах шаардлагаар төслийг санаачилсан.

Эко орчин-Бүтээлч ирээдүй

Өмнөговь аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил”-ийн хүрээнд Цогт‑Овоо сумын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан төсөл санаачилж, Цогт- Овоо сумын 12-р цэцэрлэгийн 4 бүлгийн 168 хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх, бүтээлч хандлагыг бий болгох, хөдөлмөрт сургах, цэцэрлэгийн орчныг ногоон байгууламжтай болгох хэрэгцээг хангахаар шийдвэрлэсэн.

ХЯНАЛТЫН КАМЕР-АЮУЛГҮЙ ОРЧИН

Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төв 1958 онд баригдаж 1959 онд ашиглалтанд орсон. Уг эрүүл мэндийн төв нь бага эмчийн салбараас их эмчийн, Эрүүл мэндийн төв болтлоо хөгжиж анхан шатны тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж байна.

Шуурхай мэдээлэл

Цогт-Овоо сумын хэмжээнд сумын төвд 247 өрхийн 620 иргэн оршин суудаг. Мөн малчин иргэд, авто замаар зорчигчид сумын төвөөр зорчин өнгөрдөг бөгөөд суманд үзүүлэх төрийн үйлчилгээ, урлаг соёл, олон нийтийн арга хэмжээний тухай мэдээ мэдээллийг төвийн зарлал дээр байршуулж цахим байдлаар фэйсбүүк дээр тавьдаг.

Зөөврийн эрчим хүч

Цогт-Овоо сум төвлөрсөн эрчим хүчний системд 2008 онд холбогдсон боловч Багануурын цахилгаан дамжуулах төв болон зам зуурын аймаг сумдын дамжуулах станц, шугамын гэмтэл, засварын ажлаас шалтгаалан дунджаар жилийн 20- 30 хоногт цахилгаан тасрах тохиолдол гардаг.

ЭМТ-д тоног төхөөрөмж нийлүүлэх

элгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэхээр хичээн ажиллаж байна. Эмчилгээ үйлчилгээнд сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, үзүүлэх тусламж үйлчилгээ сайжирч байгаа

Хөвгүүдийн кабинет тохижуулах

Дизайн технологийн хичээлд онолын мэдлэгээс гадна дадлага ажлаар практикт суралцах асар чухал байдаг. Ингэснээр ажлын эв дүйд суралцаж, онолын мэдлэгээ ашиглан бүтээл хийх чадвар олж авдаг билээ.

Гар урлалын төв

Сэврэй сум нь нийт 600 орчим өрхийн 2000 гаруй хүн амтай бөгөөд түүнээс 362 малчин өрхийн 1269 иргэнтэй. Тус сумын нийт газар нутгийн 83 хувь нь улсын тусгай хамгаалалтанд байдаг, уул уурхай болон эдийн засгийн бусад салбарууд төдийлөн хөгжөөгүйгээс өрхийн орлогын дийлэнхийг мал аж ахуйгаас олдог.

Автомашин нийлүүлэх

Сэврэй сумын ерөнхий боловсролын сургуулийн эзэмшилд УАЗ-ФУРГОН автомашин байдаг боловч 2011 онд авснаас хойш моторыг нь 2 удаа, тоормосны аппаратыг 1 удаа, 4 дугуйг 15 удаа сольж, хойд урд тэнхлэг хугарсан зэргээр асар их засвар хийсэн.