Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

ЦАГДААГИЙН ХЭСГИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төв болон гэр хороололд хөдөлгөөнт эрүүл хийх, ойрын болон алсын дуудлагад цаг алдалгүй хурдан шуурхай очих, сум дундын шүүх рокурорын байгууллага нь Ханбогд суманд байдаг тул Баян-Овоо сумаас Ханбогд суманд зорчих, зөрчил гаргасан иргэнийг сум хооронд тээвэрлэх зэргээр уг сумын цагдаагийн хэсэгт тээврийн хэрэгсэл хэрэгтэй байна.

ЦЭМЦГЭР НААДЪЯ

Баян-Овоо сум 1924 онд байгуулагдсан. 2024 онд сумын 100 жилийн тэгш ой тохиож байна. Сумын түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд баяр наадмыг зохион байгуулах бэлтгэлийг хангах зорилгоор сумын наадмын талбай, морь барианы талбайг тохижуулах засварлах шаардлагатай байна.

УРЛАГ СОЁЛ

Сумын соёлын төвийн урлагийн хувцасны фонд маш бага, сонголт иж бүрдэл байхгүй учир урлаг уран сайхны үйл ажиллагаа, уралдаан тэмцээнд оролцох, зохион байгуулах цаашлаад бүс нутгийн чанартай тэмцээнд оролцоход хүндрэлтэй байдаг.

АЛДАРТНЫ ӨЛГИЙ НУТГИЙН БАХАРХАЛ

Баян-Овоо сум байгуулагдсаны 100 жилийн ой 2024 онд тохиож байгаа бөгөөд сумынхаа түүхт 100 жилийн ойн түүх намтрыг харуулсан түүхт зүйл, нутаг ус, байгаль цаг агаар, ургамал, амьтан, нутгийн уугуул болон ажиллаж амьдарч байсан иргэдийн намтар зэргийг багтаасан ном бий болгох.

СОНИНД МӨНХӨРСӨН БАЯН-ОВООГИЙН 100 ЖИЛ

Нэгэн зууны хугацаанд Баян-Овоо сум, сумынхаа тухай төвийн болон орон нутгийн сонин, сэтгүүлд гарсан нийтлэл, тэмдэглэл, сурвалжилга, мэдээ мэдээллийг нэг дор үзэх боломж бололцоо өнөө хэр байгаагүй.

НУТГИЙН ЦОМОГ

Баян-Овоо сум нь нутгийнхаа онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйл байхгүй бөгөөд сум орон нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, зэрлэг амьтад, ургамлын хэв маягийг харуулсан зургийн цомог болон ном товхимол гаргаж байгаагүй учир сумын онцлогийг харуулсан гэрэл зургийн цомог, гарын авлагатай болох шаардлагатай байна.

АРИУН БАГАЖ АЮУЛГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Сумын Эрүүл мэндийн төвийн ариутгалын багаж, тоног төхөөрөмжүүд их хуучирсан, автоклавт ариутгалд орсон багажууд чийгтэй, нойтон гарч байгаа нь үйлчлүүлэгчид болон эмч нар тухайн багажаас халдвар авах эрсдэл үүсээд байна.

“ИДЭР АВАРГА” БӨХИЙН КЛУБ БАЙГУУЛАХ

Баян-Овоо сум нь Улсын начин 3, аймгийн арслан 6 болон аймаг, цэрэг, сумын олон цолтон, мөн чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер, дэд мастер олноор төрөн гарсан өлгий нутаг. Сүүлийн жилүүдэд суманд бөхийн төрлийн спортын хөгжил удааширч, бөхөөр хичээллэх хүүхэд, залуучуудын тоо цөөрсөөр байна.

СОЁЛЫН ТӨВИЙН ТОХИЖИЛТ

Баян-Овоо сумын соёлын төв нь 1941 онд Улаан булан нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2014 онд шинэ барилгатай болсон. Одоогоор 6 ажилтантайгаар урлаг, соёлын үйлчилгээг үзүүлж байна.

ХҮҮХЭД БҮР ЖАРГАЛТАЙ БАЙГ

Баян-Овоо сумын 19-р цэцэрлэг нь 90 хүүхдийн хүчин чадалтай, 13 ажилтантай, өдрийн ангид 90 хүүхэд, хувилбарт сургалтад 28 хүүхэдтэйгээр үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа бөгөөд 2016 онд анги бүлгүүдийг дэвсгэрлэсэн боловч үүнээс хойш уг дэвсгэр элэгдэж бага насны хүүхдийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон.