Өмнөговь аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил”-ийн хүрээнд Цогт‑Овоо сумын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан төсөл санаачилж, Цогт- Овоо сумын 12-р цэцэрлэгийн 4 бүлгийн 168 хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх, бүтээлч хандлагыг бий болгох, хөдөлмөрт сургах, цэцэрлэгийн орчныг ногоон байгууламжтай болгох хэрэгцээг хангахаар шийдвэрлэсэн.
Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төв 1958 онд баригдаж 1959 онд ашиглалтанд орсон. Уг эрүүл мэндийн төв нь бага эмчийн салбараас их эмчийн, Эрүүл мэндийн төв болтлоо хөгжиж анхан шатны тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж байна.
Улаанбаатар-Даланзадгад, Даланзадгад-Улаанбаатар, Улаанбаатар- Цогтцэций, Улаанбаатар-Ханбогд, Улаанбаатар-Цагаан хад, Улаанбаатар-Гурвантэс сумдын чиглэлийн улсын чанартай авто замаар өдөрт дунджаар 100-150 тээврийн хэрэгсэл зорчиж байна.
Цогт-Овоо сумын хэмжээнд сумын төвд 247 өрхийн 620 иргэн оршин суудаг. Мөн малчин иргэд, авто замаар зорчигчид сумын төвөөр зорчин өнгөрдөг бөгөөд суманд үзүүлэх төрийн үйлчилгээ, урлаг соёл, олон нийтийн арга хэмжээний тухай мэдээ мэдээллийг төвийн зарлал дээр байршуулж цахим байдлаар фэйсбүүк дээр тавьдаг.
Цогт-Овоо сумын орон нутаг судлах музейн барилгыг 2016 онд барьж ашиглалтанд оруулсан.
Цогт-Овоо сум төвлөрсөн эрчим хүчний системд 2008 онд холбогдсон боловч Багануурын цахилгаан дамжуулах төв болон зам зуурын аймаг сумдын дамжуулах станц, шугамын гэмтэл, засварын ажлаас шалтгаалан дунджаар жилийн 20- 30 хоногт цахилгаан тасрах тохиолдол гардаг.
Цогт-Овоо сумын төвд 8400 ширхэг мод, 44 метр квадрат талбайд зүлэг, 90 метр квадрат талбайд цэцгийн мандал, 68 ширхэг олон наст цэцэг ургуулж байна. Авто замын дагуу болон гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнд тарьсан эдгээр ногоон байгууламжийг услах ажил зориулалтын усны машингүйгээс ихээхэн бэрхшээлтэй байдаг.
Хөдөө орон нутгийн соёлын байгууллагын үйл ажиллгаа сайн байх нь иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, уран бүтээл хийх боломж олгох соён гэгээрүүлэх, соёл хүмүүжлийн ажлыг шинэлэг арга барилаар зохион байгуулж иргэдийг өргөнөөр хамруулах, тэдний сум орон нутагт ажиллах идэвх сонирхлыг дэмжих, хүүхэд залуучуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг.
Цогт-Овоо сумын хэмжээнд иргэдэд ус түгээдэг нэг худагтай бөгөөд уг худаг нь долоо хоногийн таван өдөр ажлын 8 цагаар ажилладаг тул иргэд хүссэн үедээ ус авч чадахгүй байна.