ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЗӨӨЛӨН ЭДЛЭЛ

ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЗӨӨЛӨН ЭДЛЭЛ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төв 2009 онд ашиглалтад орсон бөгөөд одоогоор 88.9%-ийн хүний нөөц, 65.8%-ийн багаж тоног төхөөрөмжийн хангалттай үйл ажиллагаа явуулж байна. “Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан хоёр гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд ирэх ачаалал ихсэж өрхийн эмнэлгүүд халдвар авсан хүмүүсийг эмчилж эхэлсэн.
       Цогт-Овоо сумын улаан бүсийн эмнэлгийг сургуулийн дотуур байранд байршуулан ажилласан. Түүнтэй холбоотой эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, эмийн нөөц бүрдүүлэх хэрэгтэй байгаа тул шаардлагатай эдлэл хэрэгсэл, эм бэлдмэлийг нийлүүлэх шаардлага гарсан.

 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай эдлэл хэрэгсэл, эм бэлдмэлийн хангамжийг нэмэгдүүлэх
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төвд шаардлагатай 12 төрлийн 140 ширхэг эдлэл хэрэгсэл, эм бэлдмэл, бараа материал нийлүүлсэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Цогт-Овоо сумын 1896 суурин хүн ам болон суманд зорчиж ирсэн 2800 гаруй хүмүүс үр шимийг хүртэж эрүүл саруул байна.
  • Эрүүл мэндийн төвийн 20 эмч, сувилагч, ажилчдын ажлыг хөнгөвчлөхөд тус нэмэр болсон.