Манлай сумын Жаргалант баг нь 189 малчин өрхтэй. 58.0 мянган толгой малтай, сумын баруун урд хэсэгт оршдог баг юм. Говийн цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг уг баг нь Шанхайн хэцийн зүүн үзүүр хэсэгт байршилтай бөгөөд говьд ургадаг багалуур, бударгана, хужир шүү ургадаггүй нутаг юм.
Манлай сумын дотуур байр нь 1977 онд ашиглалтад орж, түүнээс хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 онд дотуур байранд дотоод тохижилтын ажил хийснээс хойш нэмэлт тохижилт хийгдээгүй тул өрөө тасгуудын тохижилт шаардлага хангахгүй байгаагаас гадна хүүхдийн хэрэглэдэг эд хогшил, тоног төхөөрөмжүүд нь олон жил ашигласны улмаас элэгдэж муудан ашиглах боломжгүй болсон тул нэн тэргүүнд солих шаардлагатай байгаа юм.
Ус нь газрын гадаргын хөрс шороо, хад чулууны завсраар урсах явцад металлын давсыг уусгаснаар хатуулагтай ус болдог. Усанд уусдаг давс нь гэр ахуйн хэрэгсэл болон усны хоолой дотор хананд хуралдан өнгөр болж тогтдог.
Сүүлийн үед дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа томоохон асуудлуудын нэг бол хог хаягдал юм. Ялангуяа хуванцар хог хаягдал урт хугацаанд байгальд оршин байдаг, бүрэн задарч дуустлаа олон арван жил хүрээлэн буй орчныг бохирдуулан, хорт бодис ялгаруулсаар байх юм.
Ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх, төрийн үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилго зорилтыг улс, аймгийн хэмжээнд дэвшүүлж байгаа өнөөгийн нөхцөлд бид төрийн үйлчилгээндээ энэхүү стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд сумын зүүн хойд талд шинээр ойн зурвас байгуулсан. Тухайн ойн зурвас нь услалтын системд холбогдоогүй тул нөөцийн сав автомашинаар ус зөөж усалдаг.
Уламжлалт эмчилгээ хийх кабинеттай болсноор 7 хоногийн ажлын 5 хоногт 5 удаа сумын эрүүл мэндийн төвд хянагдаж буй болон үйлчлүүлж буй иргэд тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд хөтөлбөрийн дагуу эмчилгээ, үйлчилгээ үзүүлж эмчилгээний явц, үр дүн, барих гам зэрэг зөвлөмж сургалтыг үе шаттай зохион байгуулж, гам бариагүйгээс үүсэж болох хүндрэлээс сэргийлэх зөвлөгөө мэдээллийг цахим мэдээлэл хаягаар дамжуулан тогтмол зохион байгуулахад дэмжлэг болох юм
Манлай сум нь нийт 308 ахмад настантай. 2019 онд шинэ ахмадын өргөөг барьж ашиглалтад оруулсан. Сумын ахмадын хороо нь өөрийн гэсэн санхүүжилт төсөв байхгүй зөвхөн ахмадуудын өгсөн хандиваар санхүүждэг.
Сум орон нутагт уул уурхай, бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж байгаа энэ үед эдийн засаг, нийгмийн өөрчлөлт соёлын биет болон бие бус өв, түүх уламжлалд нөлөөллөө үзүүлж байна.
Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулах, жирэмсний хяналтыг сайжруулах, жирэмсний эрт хяналтыг нэмэгдүүлэх, дутуу төрөлт, нярайн эндэгдлийн түвшин бууруулах зорилтын хүрээнд энэ төрлийн сургалт, мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.