УНДНЫ УСНЫ ШҮҮЛТҮҮР

УНДНЫ УСНЫ ШҮҮЛТҮҮР

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Ус нь газрын гадаргын хөрс шороо, хад чулууны завсраар урсах явцад металлын давсыг уусгаснаар хатуулагтай ус болдог. Усанд уусдаг давс нь гэр ахуйн хэрэгсэл болон усны хоолой дотор хананд хуралдан өнгөр болж тогтдог. Манлай сумын Орос ангийн худгийн ус нь цахилгаан дамжуулах чанар (EC) болон натрийн (NA+) ионы агуулгаараа Монгол улсад мөрдөгдөж байгаа хүрээлэн буй орчин, Эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдал, ундны усны эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018 стандартад 200мг/л гэсэн шаардлагыг хангахгүй байна. Натри нь усны үндсэн катионуудын нэг бөгөөд хүний мэдрэлийн үйл ажиллагаа, булчингийн ба зүрх судасны тогтолцоо болон эсийн дотор ба гаднах орчны осмос даралт, усны хүчиллэг, шүлтлэг орчныг тогтмол байлгахад зохих ёсоор нөлөөлж байдаг.
Ус буцалгагч, ус халаагчаас эхлээд гэр ахуйн хэрэгслүүдэд өнгөр тогтсоноор ашиглалтын хугацаа багасаж, үйл ажиллагаа нь доголдоно. Мөн хүний цусны ийлдэсний (Na+) натрийн хэмжээ ихсэх үед ам цангах, тэнцвэр алдагдах, цочимтгой болох, ухаан санаа самуурах зэрэг илрэлүүд тохиолддог. Цаашид натрийн агуулга ихтэй усыг унд ахуйд хэрэглэхэд тохиромжгүй юм. Иймд шүүлтүүр бүхий ус цэвэршүүлэн эрдэс бууруулах төхөөрөмжийг ундны усны эх үүсвэрт суурилуулсан усыг цэвэршүүлэн зөөлрүүлж ашиглах шаардлагатай байна.

 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Сум орон нутгийн ард иргэдийн хүрээлэн буй орчин ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлыг хангасан цэвэршүүлсэн устай болох нь энэ төслийн гол зорилго болно.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Сумын төвийн иргэд ихээр үйлчлүүлдэг худагт ус цэвэршүүлэн зөөллөх шүүлтүүр байршуулсан.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сумын иргэдийн өдөрт хэрэглэх усны хэрэглээ цэвэршүүлсэн усаар хангагдана.
  • Хүнсэндээ шүүсэн ус хэрэглэснээр эрдэс, давсны илүүдлээс сэргийлнэ.