Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

Гар аргаар худаг гаргах

Ханбогд сумын Гавилууд багийн иргэн Т.Базарсад нь 2008 оноос эхлэн модны цех ажиллуулан гэрийн модон эдлэл хийж сумын иргэддээ, Оюу толгойн уурхайд модон гадас хийж нийлүүлж ирсэн гарын ур дүй, туршлагатай хүн юм.

Малын им тамга

Говь нутгийн малчдын эртнээс нааш уламжилж ирсэн мал аж ахуй эрхлэхтэй холбогдсон арвин баялаг утга, агуулгатай эд зүйлийн нэгэн хэрэглэл бол малын тамга, малын им дүрс юм.

Нэг цэг

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд төдийгүй манай оронд захиргааны шинэтгэлийн хүрээнд олон чухал өөрчлөлтийг хийсний нэг нь төрийн үйлчилгээнд цахим үйлчилгээг нэвтрүүлж байна.

Ханбогд брэнд багц

Ханбогд сумын онцлогтой үндэсний гар урлал, ингэний цагаан идээ гээд өвөрмөц бүтээл, бүтээгдэхүүн олон байдаг тул Ханбогдын брэндийн багцыг бий болгох нь олон эерэг нөлөөтэй юм.

Эрдмийн оргил

2018 онд ”Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Ханбогд суманд “640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг цогцолбор барилга ашиглалтад орж Ханбогд сумын 2-р сургууль, 29-р цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2021 оны байдлаар 2-р сургууль нь 794 хүүхэдтэй, 56 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Сагсан бөмбөг

Ханбогд сумын нийтийн эзэмшлийн сагсан бөмбөгийн талбайн шийд нь эвдэрсэн.

Гадна тохижил

2018 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр “Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга”-ыг барьж ашиглалтад шилжүүлсэн.

Цэмцгэр Ханбогд

2020 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Ханбогд суманд “Хог хаягдлын ландфиллын байгууламж барих төсөл”-ийг 591,4 сая төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлсэн.

Эрүүл хүнс хадгалалт

Ханбогд сумын иргэд, хоршоо, нөхөрлөлүүд 2015 оноос хүнсний ногоогоо тариалж “Оюу толгой” компанийн хүнсний ногооны багахан хувийг хангаж байна. 2020 оноос өвлийн хүлэмжтэй болж байнгын тариалалт хийж эхэлж байгаа.

Мянган мод

Ханбогд сумын Баян багийн нутаг Өрөлбөд хур бороо орох нь багасч, тэмээ голчлон бэлчээрлэдэг нутаг тул одоо байгаа гар худаг мал услахад хурдан шавхагддаг болсон.