Хөрхийн наран хоршооны тариаланчид нь Номгон сумын хүнсний ногооны хэрэгцээг хангадаг ногоочдын бүлгэм юм.
Сэврэй сумын Хоолт багийн нутаг дахь Хоёр худагт гэдэг газар нь Хонгорын голын элсний зам дагууд байршилтай бөгөөд одоогоор нутгийн иргэдийн бүлгүүдээс хариуцан замын хажууд задгай модон ширээн дээр гар урлалын бүтээл, малын гаралтай бүтээгдэхүүнээ жуулчдад сурталчлан зарж борлуулдаг бөгөөд урин дулааны улирлуудад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Диваажингийн зам хоршоо нь 2014 онд байгуулагдсан. Одооогоор хоршооны эзэмшлийн 12,000 метр квадрат талбай бүхий газар дээр 20 өрх газар тариалан эрхэлж байна.
Баян-Овоо сумын тариаланч иргэд тариалсан ногоогоо тээвэрлэн нийлүүлэх, борлуулах үед зориулалтын машингүйгээс хүнсний ногоо амархан муудах, чанарын шаардлага хангахгүй болох зэргээр алдагдал их хүлээдэг нь тариаланч иргэдийн хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулж, эдийн засгийн хувьд хохирол учруулж байна.