ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Даланзадгадын дулааны цахилгаан станцын үндсэн тоноглолууд элэгдэж хуучирсан, хоцрогдсоноос гадна жил ирэх тутам өргөжин тэлсээр буй аймгийн төвийн дулаан хангамж, тус станцаас эрчим хүчээр хангагддаг 6 сумын цахилгааны эрчим хүчний ачааллыг хангах хүчин чадалгүй болоод байгаа. Мөн Өмнөговь аймаг Монгол улсын төвийн эрчим хүчний сүлжээнээс хараат байдаг бөгөөд тус холын дамжуулалттай цахилгаан дамжуулах шугамын алдагдал өндөр, найдвартай байдал сул байна. Дээрх нөхцөлүүдээс шалтгаалан цахилгааны тасалдал байнга гардаг нь айл өрх, аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудад ихээхэн хүндрэл учруулж байна. Харин Өмнөговь аймаг нь эрчим хүчний нүүрсний арвин их нөөц, ордуудтай тул нүүрсээр ажилладаг ДЦС байгуулах нь эдийн засгийн хувьд ашигтай юм.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот болон ойр орчмын бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг найдвартай, тогтвортой хангах эх үүсвэрийг бий болгох ажлыг эхлүүлэх.
ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ:
ҮР ДҮН: