Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт шинээр 4D хяналтын код бүхий аэродром шинээр барьж байгуулах ажлын нарийвчилсан зураг төсөл

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт шинээр 4D хяналтын код бүхий аэродром шинээр барьж байгуулах ажлын нарийвчилсан зураг төсөл

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:


Даланзадгад сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын хүн амын өсөлт, шинээр баригдаж буй барилга байгууламжууд зэргээс шалтгаалан гэр хорооллын газар олголт одоогийн нисэх буудлын буулт-хөөрөлтийн талбайд тулж ирсэн. Дээрхээс шалтгаалан нислэгийн үеийн дуу шуугианы зохистой хязгаарыг хангах боломжгүй болсон зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Энэ нь “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт” техникийн баримт бичгийн шаардлагыг хангахгүй байгаагаас гадна одоогийн ашиглагдаж байгаа 3С зэрэглэлтэй нисэх буудлыг В767-F агаарын хөлөгт зориулж өргөтгөж үргэлжлүүлэн барих боломжгүй юм. Иймд одоогийн ашиглагдаж байгаа 3С зэрэглэлийн нисэх буудлыг ойрын ирээдүйд олон улсын нисэх 4D зэрэглэлтэй болгон хөгжүүлэхэд зориулж одоогийн байршлыг нүүлгэн шилжүүлэх, Даланзадгад хотын цаашдын хүн амын өсөлт, суурьшлыг тооцоолж нисэх буудал, хотын хөгжил хоёрыг уялдуулан хөгжүүлэх нэн шаардлагатай байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:


Даланзадгад хотын хүн амын өсөлт, орон сууц, хот төлөвлөлтийн бодлого, газар олголтын нөхцөл байдалтай уялдуулан нисэх буудлын одоогийн байршлыг өөрчлөн төлөвлөж 3С зэрэглэлийн нисэх буудлыг олон улсын нисэх 4D /250 хүртэл зорчигчтой том онгоц / зэрэглэлтэй нисэх буудалтай болохыг зорин барилгын ажлын нарийвчилсан зураг төсөв боловсруулах.

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ:


  • “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт шинээр 4D хяналтын код бүхий аэродром шинээр барьж байгуулах ажлын нарийвчилсан зураг, төсөл боловсруулах” төслийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 10 дугаар тогтоолоор 500,000,000 төгрөгөөр санхүүжүүлэхээр батлав.
  • Өмнөговь аймгийн ЗДТГ-т төслийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлана.

ҮР ДҮН:


  • Олон улсын нисэх 4D зэрэглэлтэй нисэх буудлын иж бүрэн барилгын зураг төсөвтэй болж Өмнөговь аймгийн агаарын тээврийн сүлжээг найдвартай, аюулгүй ажиллагааны стандартад нийцүүлэн өргөтгөхөд чухал дэмжлэг болно.
  • Монгол улс, Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжилд дэмжлэг болно.