Даланзадгад сумын Нисэх хороололд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих

Даланзадгад сумын Нисэх хороололд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:


 2024-2025 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн нийт хэмжээнд 32 цэцэрлэгт 6510 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Үүнээс зөвхөн Даланзадгад суманд: 2023-2024 оны хичээлийн жилд 10 цэцэрлэгт 2970 хүүхэд хамрагдсан бол 2024-2025 оны хичээлийн жилд 3039 хүүхэд болж нэмэгдсэн байна. Одоогоор Даланзадгад сумын арван нэгэн цэцэрлэг нийтдээ 1885 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боловч дээрх тоогоор 1154 хүүхэд илүү буюу 61.2% хэтрэлттэй, нийт 78 бүлэг дүүргэлт дунджаар 39 хүүхэдтэй байна. Мөн 2024-2025 оны хичээлийн жилд Даланзадгад суманд 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 2 цэцэрлэг ашиглалтад орсон хэдий ч цэцэрлэгт хамрагдаж чадахгүй нөөцөд бүртгэлтэй 2 настай 36, 3 настай 39, 4 настай 45, 5 настай 7 хүүхэд нийт 127 хүүхэд байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:


Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн анги дүүргэлтийн ачааллыг бууруулах.

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ:


  • “Даланзадгад сумын нисэх хороололд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих” төслийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр тогтоолоор 6,156,875,567 төгрөгөөр санхүүжүүлэхээр батлав.
  • “Даланзадгад сумын нисэх хороололд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих” төслийн захиалагч Өмнөговь аймгийн ЗДТГ, гүйцэтгэгч “Жи Жи Ай” ХХК, санхүүжүүлэгч “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” хооронд санхүүжилтийн гуравласан гэрээг байгуулж төслийн хэрэгжилтийг эхлүүлэв.
  •  2026 оны 6 дугаар сарын байдлаар “Даланзадгад сумын нисэх хороололд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих” төслийн гүйцэтгэл 90%-д хүрсэн.

ҮР ДҮН:


  •  Шинээр 200 хүүхэд цэцэрлэгт хамрагдана.
  • 33-35 ажлын байр шинээр бий болно.
  • Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн эцэг, эх хүүхдэдээ санаа зовнилгүй хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ.
  • Хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлнө.