ЭКСКАВАТОР ХУДАЛДАХ АВАХ

ЭКСКАВАТОР ХУДАЛДАХ АВАХ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Номгон сумын хэмжээнд 6 төсөвт байгууллага, 11 аж ахуй нэгж, дэлгүүр, 94 айл өрх цэвэр, бохир, дулааны шугамд холбогдсон. Номгон сум нь 4992м цэвэр усны шугам, 3144м бохир усны шугам, 4941м дулааны шугам байдаг. Үүнээс 2024-2025 онд шилжих өвөл дулааны шугамд гэмтэл гарсныг байгууллагын ажилчдын хүчээр засварлаж гэмтлийг засварласан. Өвлийн улиралд гэмтэл гарахад цаг хугацаа алдах бусад шугам, хоолой хөлдөлт үүсэх эрсдэл гарч байсан. Тиймээс 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумын төвийн хуучирч муудсан шугам сүлжээг засварлах, мөн өвлийн улиралд шугамын гэмтэл гарсан ч цаг хугацаа алдалгүй хурдан засварлахад нэн түрүүнд ашиглах техник хэрэгсэлтэй болох шаардлага тулгарч байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Сумын хэмжээнд ашиглагдаж буй шугам сүлжээнд гарсан гэмтлийг цаг алдалгүй засварлах, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээ ухахад зориулсан бага оврын техник хэрэгслээр хангах зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Номгон сумын Засаг даргын тамгын газарт 72.4 морины хүчин чадалтай, 350 кг шанаганы даацтай бага оврын экскаватор нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сумын шугам сүлжээнд холбогдсон айл өрх, аж ахуй нэгжүүд ая тухтай орчинд амьдарч, ажиллах боломж бүрдэнэ.
  • Шугам сүлжээнд гарсан гэмтлийг цаг алдалгүй засварлах боломжтой болсон.